Залуу эмэгтэйгээс ээж болох адал явдал нь хүч чадал, хайр, зөөлөн сэтгэлээр дүүрэн билээ. Уг комик зургийг Doodle Shoodle нэртэй зураач бүтээсэн бөгөөд Энэтхэг улсын хүн ажээ. Эдгээр зургийг бүтээсэн хүн нь өөрийн амьдралыг комик болгон зурсан нь хамгийн сонирхолтой хэсэг нь ажээ.

Түүний ээж нь хүүхэд хүсэж мөрөөддөг байсан бөгөөд эцэст нь үзэсгэлэнт охин төржээ
Охины гэмгүй бөгөөд сониуч зан нь шинэ ертөнцийг үүд хаалгыг нээсэн юм
Сониуч зандаа хөтлөгдсөн охин ургамал болон амьтдад хайртай болов
Хүүхэд байхдаа тэжээвэр амьтандаа маш их хайртай ба үргэлж инээмсэглэдэг байв
Амьдрал гэх адал явдалд гарахын тулд ээжийнхээ гэрээс явав
Юмсыг мэргэн ухаанаар харж, ойлгодог болсон учир эмэгтэй хүний амьдралд шумбан оров
Орой бүрийг хамгийн сайн найзтайгаа зугаатай өнгөрүүлдэг
Амралтын өдрүүдээр найзтайгаа ном уншиж тайван байх дуртай
Далайн эрэг дээр гайхалтай сайхан цаг хугацааг өнгөрүүлэв
Тэрээр ном уншингаа шинэ амьдралын эхлэлд өөрийгөө бэлдэж байв
Нэгэн өдөр шинэ найзтай болов
Цаг хугацааны эрхэнд түүний найз нөхөр нь болов
Тэрээр эхнэр хүн болсноор хайрын харилцаа нь нэг алхмаар дээшлэв
Бяцхан үрээ хүлээж буйгаа хүмүүст зарлав
Цонхны хажууд суунгаа гэдсэн дэх хүүхэдтэйгээ хамт кофе уув
Ингээд хүүхэд ч төрж ээж болсон юм
Охин нь анх удаа сургуульд явж байгаа учир тэрээр охиноо тайтгаруулав
Охины нүдээр түүний ээж бол шилдэг Супер-Ээж юм
Ээж охин хоёрын хамгийн сайхан дурсамж бол хамтдаа суугаад амттан идэж цагийг зугаатай өнгөрүүлэх
Ээжийн төгсөшгүй хайр, халамж, энэрэл бол хүүхдийнх нь хувьд хамгийн шилдэг эмчилгээ юм
Өсөж том болсон охины хамгийн сайн найз/хамтрагч бол түүний ээж юм
Ээж охин хоёрын харилцаа бол юугаар ч зүйрлэшгүй нандин харилцаа юм