Залуу хосууд шинэхэн хүүхэддээ аз жаргалтай амьдралыг өгөхийг хичээдэг боловч заримдаа насан туршид нь нөлөөлж болох алдаа гаргадаг. Иймд манай сайт залуу гэр бүлд зориулж хүүхдээ өсгөхдөө гаргадаг нийтлэг 10 алдааг хүргэж байна.
1. Хүүхдийн халууныг гараараа шалгахгүй байх

Нялх хүүхдийн бие илүү дулаан байдаг. Ялимгүй халууны өөрчлөлтийг илрүүлэхийн тулд гар аргаар хийх боломжгүй тул оронд нь тусгай хэмжигч ашиглахыг зөвлөж байна. 3 сараас доош насны хүүхдүүдийн хувьд шулуун гэдэсний халуун хэмжигч ашиглах нь хамгийн зөв сонголт байх болно.
Хүүхдийн нас болон хэвийн халуун: 3 сар хүртэл 37.5, 6 сар 37.5, 1 нас 37.7, 3 нас 37.2, 5 нас 37, 7 нас 36.8, 9 нас 36.7, 11 нас 36.7, 13 нас 36.6 байдаг байна.
2. Живхний хэмжээ байнга өөрчлөгдөнө

Хүлээн зөвшөөрцгөөе хүүхэдтэй болохын нэг том асуудал нь өтгөн юм. Мэдээж та живх олон тоогоор нөөцөлж авах нь зөв гэж бодож байгаа байх. Гэвч бодит байдал дээр таны бяцхан өтгөн үйлдвэрлэгч 7 хоногийн дотор 140-200 гр жин нэмж, хагас сарын дотор 2.5 cм өсдөг байна. Хүүхэд маш хурдан өсдөг учраас живх нөөцөлж авах нь мөнгөө дэмий үрж байгаагаас ялгаагүй юм. Иймд шинэхэн залуу хосууддаа зөвлөхөд, цаг тухай бүрт нь өсөлтөөс хамаар ч бага хэмжээгээр живхээ нөөцөлж авч байгаарай.
3. Хүүхдийн соскийг эрт болиулж болохгүй

Хүүхдээ эрт соскаас нь гаргах нь хуруугаараа орлуулах муу занд сургадаг байна. Учир нь том болсон ч гэсэн хуруугаа хөхөх зуршил нь салахгүй байх боломжтой ажээ. Иймд хамгийн зөв цаг бол 6 сар хүрэхэд нь бага багаар болиулах юм.
4. Өөрийн биш юмыг хүссэн үедээ авдаг

Бага наснаас нь хүүхдээ аргадахын тулд төрөл бүрийн зүйл бариулаад орхидог. Бага байхаас нь өөрийн биш юмыг хорьж хяналт тавих, уйлсан ч гэсэн өөхшүүлэхгүй байлгах талаар зааж сургах хэрэгтэй юм шүү. Та үүнийг байдаг л зүйл гэж бодож байж болно гэвч ирээдүйд насанд хүрэх үед таньд том асуудал авчирах болно гэдгийг ойлгоорой.
5. Орчин үеийн технологоос хол байлгах

Ихэнх эцэг эхчүүд гар утас, зурагттай байгаа бизээ. Хэдийгээр хүүхдийг зугаацуулах зүйл болж чадах ч эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна. Судалгаагаар бага насны хүүхэд хэт их техниктэй харьцсанаар тархины өсөлтөнд нөлөөлж х.а.вдартай болгох магадлал өсдөг гэж дүгнэжээ.
6. Халуунтай үед оймс өмсгөх нь буруу

Мэдээж халуурахгүй өссөн хүүхэд гэж байхгүй бизээ, ямар ч эцэг эх энэ асуудалтай тулгарах болно. Гэвч хамгийн нийтлэг гаргадаг алдаа нь халуунтай байгаа үед нь хөлөнд нь оймс өмсгөж биеийн халууныг улам ихэсгэдэг. Учир нь хүүхдийн биеийн халуун насанд хүрсэн хүнийс илүү байдаг мөн таны гэр тогтмол халуун байдаг бол оймс өмсгөх биш харин хөнжилд оруулах эсвэл дулаахан хэсэгт байлгах юм.
7. Бие зассаны дараа живхийг хурдан солих нь буруу

Олон кинон дээр хүүхэд живхэндээ бие засах үед шууд шинээр сольж байгаагаар та үзсэн байх. Гэвч энэ нь хүүхдийн арьсанд муу байдаг байна. Учир нь хүүхэд живхэндээ бие засах үед дотор хэсэг чийгтэй болдог бөгөөд шууд шинэ живх зүүлгэвэл хатаж амьжаагүй байгаа арьс загатнаж тууралт үүсдэг байна. Иймд шинэ живхийг зүүлгэхээс өмнө чийгтэй болсон хэсгийг хатахыг хүлээх хэрэгтэй. Хэсэг хүлээсний дараа зааврын дагуу шинэ живхээ зүүлгэж болно.
8. Хооллох

Судалгаагаар хүүхдийг амруу нь хоолын хийж өгөх нь эрүүл мэнд болон ерөнхий төлөв байдалд муугаар нөлөөлдөг гэжээ. Үүний оронд хүүхдүүд өөрсдийгөө хооллох нь зөв гэж зөвлөж байна. Эцэг эх нь халбагаар хооллодог хүүхдүүд өсч томрох тусам шуугиантай, илүүдэл жинтэй болох магадлалтай. Нөгөөтэйгүүр өөрсдийгөө хооллодог хүүхдүүд бие дааж, тэвчээртэй, жингийн илүүдэлгүй, эрүүл байх магадлалтай байдаг байна.
9. Хүүхдийн хувцас, хэрэгсэлд хэт их мөнгө үрэх

Хүүхэд маш хурдан өсдөг энэ нь хувцас маш хурдан багадаж эхлэнэ гэсэн үг юм. Мөн тэдэнд хичнээн гоё ганган зүйл авч өгсөн ч юу гэдгийн мэдэхгүй учраас амархан уйдаж, эвдэлж эсвэл алга болгоно. Иймд хүүхдэд аль болох боломжийн үнэтэй хувцас, эвдлэхэд харамсхааргүй зүйл авч өгч байгаарай.
10. Хүүхэдтэйгээ ширүүн харьцах нь шийдэл биш

Мэдээж хүүхдийг алганы амт, загнахгүй өсгөнө гэж байхгүй. Гэвч хамгийн нийтлэг гаргадаг алдаа нь чангаар хашгичаж, төрөл бүрийн үгээр муулах нь шийдэл биш юм. Хэрвээ таны хүүхэд нэгэнт айдаст автсан бол таны ойлгуулах гэсэн оролдлого талаар болно гэсэн үг. Иймд та тайвнаар зөв ойлгуулах хэрэгтэй юм шүү, бүх учир шалгааныг тайлбарласны дараа нэмэлт ш.и.йтгэлээ өгч болно.
Та юу гэж бодож байна? Шинэхэн гэр бүлтэй болж байгаа хосуудад энэ мэдээлэл таалагдаж байна уу?