Өөрийн бизнестэй болохыг хүн бүр хүсдэг нь нууц биш билээ. Үүнээс болж зарим нэг хүмүүс хэдэн жилээр толгойгоо гашилгаж явдаг. Харин зарим нэг нь өчүүхэн ч гэсэн боломжийг атгаж богино хугацаанд амжилтанд хүрч чадаж байна. Бүтээлч сэтгэлгээ, өөрийнхөө мөрөөдлийг зоригтой хэрэгжүүлж чадаж байгаа хүмүүсийг магтах хэрэгтэй. Иймд манай сайт та бүхэнд зохиогчоо саятан болгосон 12 сонирхолтой бизнес санаануудаас хүргэж байна.
12. 00-ын суултуурны LED гэрэл

IllumiBowl 2.0-той байвал та тас харанхуйд ч суултуураа олох болно. Энэ суултуурын гэрэл нь хөдөлгөөн мэдрэгчтэй ба таныг 00-ийн өрөөнд ороход л гэрэл автоматаар асах болно. IllumiBowl суултуурын гэрлийн үнэ нь ердөө 10 доллар боловч энэ санаа нь 226,000 доллароор үнэлэгдсэн юм.
11. 1 минутын дотор 100 ширхэг усан бөмбөлөг хийгч

Kickstarter энэ санааг дэмжиж 929,160 доллар зарцуулж байсан ба энэ төсөл нь ч маш амжилттай болсон юм. Нэг минутын дотор Bunch O Balloons ашиглан 100 ширхэг шаарыг усаар дүүргэх боломжтой. Одоо энэ бүтээл нь дэлхийн өнцөг булан бүрт зарагддаг.
10. Төмсний салат

Төмсний салатны бүх орц нийлээд 10 доллар ч хүрэхгүй, харин Zack Brown хамгийн амттай төмсний салат хийх энэ санааг гаргаж мөнгөө амжилттай өсгөсөн гэдэг. Түүний гол зорилго нь ямар ч галзуу санаагаар хөрөнгө босгож болохыг олонд харуулах явдал байсан юм. Эцэст нь тэр 7000 хүн тутмаас 55000 гаран долларын ашиг хүртсэн байна.
9. Товчлуур (keyboard)-тай түлхүүрийн оосор

Makey Makey Go-ийн бүтээсэн энэ түлхүүрийн оосор нь флаш шиг харагддаг ч түүнээс ч илүү зүйл хийж чаддаг аж. Энэ нь ямар ч обжектийг цахилгаан дамжуулалтаар зөөврийн товчлуур болгож чадна. Та хүссэн бүхнээ холбож болно жишээ нь зүсэм пицца, өргөст хэмх, цэлцэгнүүр гэх мэт. Энэ санаа нь 200,000 доллар босгосон юм.
8. Автомат шүдний сойз

Аmabrush-ийн энэ шинэлэг бүтээгдэхүүн нь ердөө 10 секунтад таны шүдийг угаах болно. Амандаа хийгээд болоо өөр үйлдэл хэрэггүй. Энэ бүтээгдэхүүний нийт хөрөнгө оруулалт нь нэг сарын дотор л 3,200,000 евро босгож чадсан байна.
7. Пи хэлбэртэй бялууны хэв

Garrett Heath-н ахлах сургуульд геометрийн хичээл үзэж эхэлсэнээсээ хойш Пи хэлбэртэй бялуу мөрөөддөг байсан аж. Энэ нь түүний Pi Pie Pan буюу Пи хэлбэртэй бялууны хэв хийсэн шалтгаан юм. Түүний энэ төсөлд бялуунд дуртай хүмүүс 17,500 доллар босгон түүний мөрөөдлийг биелүүлсэн байна.
6. Муурны дүрстэй лаа

Лаа хайлах үед дотроос нь металл араг яс гарч ирэх ба энэхүү гайхалтай санааг Исландийн дизайнер Thorunn Arnadottir гаргаж ирсэн байна. Одоо тэрээр илүү олон төрлийн амьтны дүрстэй лааг хийж байгаа аж. Гэвч муурны дүрст лаа нь хамгийн их борлогддог ба эдгээр лааг хийхэд 102,000 доллар боссон байна.
5. Griz хүрэм

Эдгээрээс бас нэгэн гайхалтай санаа бол Griz хүрэм (Гризли баавгайн хүрэм) билээ. Энэ хүрэм нь хиймэл үсэн эдлэл, баавгайн толгойн малгай болон сарвуун бээлийнээс бүтдэг. Уг санааг зохиогчид анхандаа 2500 доллар хүссэн ч үүнээс хэд дахин давуулж 29,000 доллар босгосон байна.
4. Дуулдаг мэндчилгээний хуудас

Анх харахад энэ нь энгийн л нэг мэндчилгээний карт байх болно. Гэхдээ энэ картыг нээх үед хөгжим явж эхлэнэ, энэ хөгжим нь хаахаас нааш зогсохгүй. Тухайн үед зохиогч нь 7,500 долларын төсөв төлөвлөж байсан ч 92,000 доллар босгосон байна.
3. Мууртай календар

2014 онд анх үүнийг хийнэ гэж санаачилсан аж. 3,500 долларын төсвөөр төлөвлөж байсан ч мөн л хэд дахин давуулж 25,000 доллар босгосон бөгөөд одоо 8 жил амжилттай явж байна.
2. Муурай долоо нэртэй муурны сам

Энэ төсөл нь хамгийн амжилттай төслүүдийн нэг гэж хэлэхгүй ч хамгийн эгдүүтэй төсөл байсан. LICKI Brush нь өөрийн хайртай мууртайгаа тоглож байх үедээ л муураа долоож буй мэтээр самнах боломжыг бий болгосон юм. Энэ төсөлд нийт 52,000 доллар боссон байна.
1. Зөвхөн эрчүүд л ойлгох дотуур хувцас

Энэ дотуур хувцас нь бүх эрчүүдэд тухтай, цэвэрхэн мэдрэмж өгөх маш сайн даавуугаар хийгдсэн ба бусад бүх төрлийн дотуур хувцаснаас хавь илүү тухтай гэнэ. Энэхүү төсөл нь 141,409 доллар босгож чадсан байна.