Хонь – 25 нас
Хонины ордныхон дөнгөж өөрийгөө олж аван, боловсорч байхдаа буюу 25 насандаа заяаны ханьтайгаа учирдаг. Уг ордныхон өөрийн үнэн төрхийг хэзээ ч нуудаггүй бөгөөд тэдэнтэй хамт байснаас илүү зугаатай цагийг өнгөрүүлдэг ба энэ нь нэг нэгнээ сайн мэдэж авах боломжийг өгдөг. Харин 30 нас хүрээд буйр суурьтай амьдралд хөл тавина.

Үхэр – 18 нас
Үхрийн ордныхон заяаны ханьтайгаа 18 насандаа учирдаг. Мэдээж маш залуухан байгаа ч романтик үйл явдлаар дүүрэн байдаг. Бүхий л зүйл нууцлаг, амьдралын талаар ямар ч туршлагагүй байгаа ч хажуудаа өөртэйгөө адил хүнтэй амьдрана гэдэг маш жаргалтай.

Ихэр – 19 нас
Ихрийн ордныхон 19 настайдаа заяаны ханьтайгаа учирдаг. Гэвч үнэхээр зөв хүнтэйгээ учирсан эсэхээ хэдэн жилийн дараа л ухаардаг. Түүнтэй хамт байхад л бүхий л уйтгар гуниг, зовлон арилах мэт мэдрэмж төрөх бөгөөд эртнээс нэг нэгнээ мэддэг байсан мэт санагддаг. Уг ордныхон шууд л гэрлэж, суурьшихгүй ч үргэлж толгойдоо бодож байдаг.

Мэлхий – 21 нас
Мэлхийн ордныхон бага байхаасаа л жинхэнэ хайрын тухай мөрөөдөж ирсэн. Харин тэд 21 настайгаа заяаны ханьтайгаа учирдаг. Тэд хайрын харилцаагаа романтик үйл явдал болон хүндлэлээр дүүрэн байлгахыг хүсдэг. Хэцүү бүхнийг даван туулж урагш алхахыг хүснэ.

Арслан – 27 нас
Арслангийн ордныхон амьдралд хүсэж буй зүйлээ мэдсэнийхээ дараа л жинхэнэ хайрын харилцаанд ордог. Шийдвэр гаргахаасаа өмнө нэлээдгүй хугацаа өнгөрөөх хэдий ч шийдвэр гаргасныхаа дараа эрс өөрчлөгдөж, шилдэг нь болж чаддаг. 27 насандаа амьдралд замаа олчихсон байдаг учир хайр дурлалд шумбан ороход бэлэн байдаг.

Охин – Хэзээ ч олохгүй байж магадгүй
Бусад хүмүүс өөрийнхөө заяаны ханийг олсон гэдгийг охины ордныхон сонсох хэдий ч өөрийнхөө тэр нэг хүнийг олж чаддаггүй. Хичээсэн хичээгээгүй яагаад ч юм сэтгэлээрээ хүмүүстэй холбогдож чаддаггүй. Амьдралыг хамт туулах хүнээ олоогүй ч сэтгэл хангалуун амьдрах боломжтой гэдгийг харуулсан ордны хүмүүс юм. Мөн тэд гайхалтай найзуудаар хүрээлэгддэг.

Жинлүүр – 20 нас
Жинлүүрийн ордныхон хамгийн эвгүй нас буюу 20 насандаа заяаны ханьтайгаа учирдаг. 20 нас бол өсвөр үе ч биш, бүрэн насанд хүрсэн үе ч биш дундын хачирхалтай цаг юм. Амьдралын тухай олон асуултыг асууж, тогтворгүй байдлаар амьдардаг. Уг ордныхон заяаны ханиа хамгийн ярилцах дуртай, хамтдаа цагийг өнгөрөөх дуртай найз нь байсныг анзаардаг.

Хилэнц – 17 нас
Уг ордныхон 17 нас буюу хүүхэд байхдаа л заяаны ханьтайгаа учирдаг. Сэтгэл зүрхээ шууд хүлээн зөвшөөрөхгүй ч дотроо маш ихээр догдолдог. Тэдний заяаны хань нь хамтдаа маш их цаг хугацааг өнгөрүүлсэн тэр нэг хүн байдаг.

Нум – 28 нас
Нумын ордныхон эрх чөлөөтэй, өөрөөрөө байх дуртай хүмүүс учраас ч тэрүү 28 насандаа заяаны ханьтайгаа учирдаг. 20 нас хүртлээ харилцааны тухай боддоггүй болхоор тэр хүртэл чухал хүнтэй учирдаг байж болох юм.

Матар – 30 нас
Матрын ордныхон заяаны хань гэдэг үгийг сонсоод хүүхдийн үлгэр мэт санагдаж нүдээ эргэлдүүлж эхэлдэг. Тэд бодитой, төлөвшсөн харилцааг илүүд үздэг. Тэд 30 насны эхэн хэсэгт заяаны ханьтайгаа учрах бөгөөд энэ үед амьдрал нь жигдэрчихсэн, шинэ хүн хүлээн авахад бэлэн байдаг.

Хумх – 22 нас
Хумхын ордныхон хүнд тийм ч хурдан дурладаг мэт харагддаг ч 22 насандаа, маш залуухнаараа заяаны ханьтайгаа учирдаг. Тухайн хүнтэй маш хүн холбоо тогтоож чаддаг. Хүмүүс өөрийг нь ойлгохгүй байгаа мэт санагддаг бөгөөд тэдэнд хэрэгтэй хүн бол заяаны хань нь юм. Түүнтэйгээ өдөржин, шөнөжин ярилцаж ойлголцдог.

Загас – 19 нас
Загасны ордныхон заяаны ханьтайгаа учрахаас ч өмнө хамтдаа өнгөрүүлэх үйл явдлаа толгойдоо төсөөлчихсөн байдаг. Яаж түүнтэй учирсныг нь асуувал үлгэр ярьж байгаа мэт зүйл ярих болно. Шинэ хүнтэй амьдралаа өнгөрүүлнэ гэдэг адал явдлаар дүүрэн байх болно.