Хонь – Зурхайн ордуудын хамгийн эхнийх болох хонь нь үргэлж №1 байхыг хүсдэг. Тэд өрсөлдөөнд дуртай зоригтой, амбицтай хүмүүс бөгөөд ямар ч хэцүү сорилт тулгарсан ухардаггүй.
Үхэр – Ямар ордныхон 6 цагийн туршид усанд орж, массаж хийлгэж, тансаг зэрэглэлийн амьдралыг хүсэмжилдэг вэ? Мэдээж үхрийн орд. Тэд намуухан дуу чимээн дунд, тансаг зүйлс хэрэглэх дуртай.
Ихэр – Ихрийн ордныхон заримдаа хэтэрхий завгүй үедээ өөрийгөө хувилаад хамт ажлаа хиймээр санагддаг. Тэд урсгалаараа, хөгжилтэй, бага зэрэг замбараагүй бөгөөд сониучхан хүмүүс. Нэгэн зэрэг олон зүйлс сонирхдог учир цаг зав нь хүрэлцдэггүй.
Мэлхий – Мэлхийн ордныхон сэтгэл зүйн болон материаллаг төрлийн хүмүүс. Тэд өндөр мэдрэмжтэй бөгөөд зөн совинтой. Мөн тэд сэтгэл зүйгээ хамгаалахын тулд бүгдийг хийх ба түүнтэй нөхөрлөхийг хүсвэл эхлээд итгэлийг нь олж авах хэрэгтэй.
Арслан – Арслангийн ордныхон хүсэл тэмүүлэлтэй, үнэнч, драматик хүмүүс. Тэд цовоо сэргэлэн, гал халуун зантай бөгөөд ихэвчлэн бусдын нүдэнд өртөж, үйл явдлын голд амьдрах дуртай.
Охин – Охины ордныхон логик, практик, эмх журамтай амьдралаар амьдрах дуртай. Тэд бүхнийг төгс төгөлдөр байлгахыг хүсдэг бөгөөд өөрийн чадварыг дээшлүүлж, дадлага туршлага цуглуулах дуртай.
Жинлүүр – Тэнцвэрт байдал, шударга ёс гэх үгнүүд жинлүүрийн ордныхоныг тодорхойлно. Тэд амьдралын бүхий л салбарт, тэр тусмаа сэтгэл зүрхтэй холбоотой асуудалд тэнцвэрт байдал тогтоохыг хүсдэг.
Хилэнц – Хилэнцийн ордныхон нууцлаг ойлгоход бэрх учраас хүмүүс буруугаар ойлгох тохиолдол байдаг. Тэд эрч хүчээ ихэвчлэн сэтгэл зүйтэй холбоотой зүйлсээр авдаг. Зан чанарын хувьд зоригтой, хүсэл тэмүүлэлтэй, бүтээлч, үнэнч.
Нум – Нумын ордныхон хил хязгаар гэж мэддэггүй үргэлж мэдлэг боловсрол, адал явдал эрэлхийлж амьдардаг. Тэд амьдралыг өөдрөгөөр хардаг ихэвчлэн экстраверт хүмүүс байдаг.
Матар – Матрын ордныхоны хамгийн чухал зүйл юу вэ? Мэдээж цаг хугацаа. Тэд оргилд хүрэхийн тулд тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл заавал шаардагатай гэдгийг сайн мэддэг.
Бумба – Бумбын ордныхон шинэлэг, дэвшилтэт зүйлсэд дуртай. Тэд зурхайн орд дотроос хамгийн хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй. Тэд дэлхийг өөрчилж амар амгалан байлгахыг хүсдэг.
Загас – Загасны ордныхон бусдаасаа хамгийн зөн совинтой, эмзэг, уян зөөлөн сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэд амьдралын бүхий л жаргал, зoвлoHг мэдэрсэн туршлагатай.