Орчин үеийн хүмүүс технологийн эрин зуунд амьдарч байгаа учраас юунд ч санаа зовохгүй тухлан амьдардаг болсон. Тиймдээ ч ой мод, зэрлэг байгальд ашиглах чухал аргуудыг эзэмшээгүй байдаг. Танд яг одоо ийм зүйл тохиолдохгүй ч мэдээд авчихсан байхад хэзээ нэгэн цагт хэрэг болохыг үгүйсгэхгүй.
Өглөөний усан дуслыг цуглуулах

Хүнд ус хамгаас илүү чухал. Харин ямар нэг усны эх үүсвэргүй үед юу хийх вэ? Хамгийн зөв арга бол өглөөний шүүдрийн ус цуглуулах юм. Хөлнийхөө шилбийг даавууны өөдсөөр боож нойтон өвсөн дунд алхах хэрэгтэй. Ингэснээр даавуу норж, усыг нь мушгиж цуглуулах боломжтой юм.
Навчаар өөрийгөө дулаацуулах

Та навчаар өөрийгөө дулаацуулж болно. Шөнө нэлээн хүйтэн хонох учир таныг дулаан хоноход навч туслах юм. Күртикээ навчаар дүүргэх эсвэл навчаар нөмрөх хөнжил хийж болох юм.
Хуванцар саваар ус шүүгч хийх

Хэрвээ танд хуванцар сав байгаа бол ус цэвэршүүлэгч хийж болно. Эхлээд саваа голоор нь хувааж хоёр хэсэг болгоно. Дараа нь зураг дээрх шиг саваа байрлуулна. Сав дотор өвс болон чулуу хийж цэвэршүүлэх систем үүсгэнэ. Ингээд ус цэвэршүүлэгч бэлэн боллоо.
Мод болон нарнаас ус цуглуулах

Хэрвээ танд гялгар уут байвал навчтай модны мөчрөнд уутаа углаарай. Гол нь дотор нь агаар оруулж болохгүй шүү. Зураг дээрх шиг уутаа өлгөөд 2 цаг хүлээх хэрэгтэй. Мөн уутан дээрээс нар эгц тусаж байх ёстой бөгөөд ингэснээр конденсат үүсэх болно.
Нарс модоор шавж үргээх

Хэрвээ таныг шавж, хорхой, шумуул зүгээр байлгахгүй байвал нарс модыг ашиглаарай. Нарс модны тос нь шавжийг үргээх чадалтай. Модны навчийг сайтар базаж биен дээрээ үрээрэй.