Зүүд гэдэг хүн төрөлхтний хувьд нэгэн хачирхалтай зүйл байж ирсэн билээ. Харин эрдэмтдийн үзэж байгаагаар зүүд гэдэг нь бидний дотоод сэтгэл юуг хүсэж байгааг илэрхийлдэг ажээ.

Ариун цэврийн өрөө орох гэтэл хайгаад олдоггүй

Ариун цэврийн өрөө бол хүн болгоны илүүдэл зүйлсээ гадагшлуулдаг өрөө билээ. Харин зүүдэнд орж ирэх үед таны амьдралд ямар нэг сөрөг зүйл байгаа бөгөөд түүнийгээ хэрхэн болиулахаа мэдэхгүй байгааг илэрхийлдэг байна.

Муур

Муур өхөөрдөм хөөрхөн амьтан ч гэсэн зүүдэнд орж ирэх нь муу зүйлийг илэрхийлж байдаг. Хууран мэхлэлт эсвэл хайртай хүний урвалтыг илтгэдэг ажээ.

Нохой

Нохой бол зүүдэнд ч гэсэн хүний хамгийн сайн найз юм. Нохой нь зүүдэнд жаргалтай байвал сайн зүйлсийг, архирч байвал таны найзууд дунд урвагч байгааг илэрхийлдэг.

Нисэх

Зүүдэндээ нисэх нь таны амьдралыг доош нь татаж байсан асуудлууд шийдэгдсэнийг илтгэдэг.

Танихгүй хүнтэй гэрлэх

Зүүдэндээ танихгүй хүнтэй гэрлэх нь амьдрал дээр хүсээгүй, итгэлгүй зүйл хийж буйг илэрхийлдэг. Мөн амьдралд юу хүсэж байгаагаа мэдээгүй тохиолдол ийм зүүд зүүдэлдэг ажээ.

Ямар нэг зүйл хайгаад олохгүй байвал

Зүүдэндээ ямар нэг зүйл хайгаад байгаа нь та амьдрал дээрээ өөрийн сэтгэлд хүрэх зүйлээ олохгүй байгааг илэрхийлдэг.
Хэрвээ гэртээ хайгаад байвал өөрийнхөө талаар олж мэдэхийг хүсэж байна
Хэрвээ гадуур хайгаад байвал нийгмийн хүрээнд байр сууриа олж чадахгүй байна.
Хэрвээ ажил дээрээ хайгаад байвал ажлын амжилтыг хүсэмжилж байгааг илэрхийлдэг.

Ус болон далайн түрлэг

Ус нь хүний сэтгэл зүрхийг илэрхийлдэг гэж үздэг бөгөөд ус нь цэвэрхэн байвал өөртөө итгэлтэй байдал, бохир ус байвал сэтгэл гутралд орсон байгааг илэрхийлдэг.

Ярьж чадахгүй

Зүүдэндээ ярьж чадахгүй байвал таныг хэн нэгэн үл тоомсорлосон эсвэл хэт дутуу үнэлж буйг илэрхийлдэг. Яг л үдүүлчихсэн юм шиг санагддаг нь өнгөрсөнд болсон сөрөг үйл явдлаас үүдэлтэй байж болох юм.

Хүний зүүд нь өмнө нь болж байсан үйл явдал, санаа бодол, сэтгэл зүрх гэх мэт олон зүйлсээс болж шалтгаалан тэр чигтээ таныг илэрхийлдэг байна.