Харри Поттер, Алис гайхамшгийн оронд хамгийн их нүдэнд тусдаг зүйл бол тавилга байдаг. Тэгвэл тэр ид шидийн тавилга бодит амьдрал дээр байдаг бол ямар вэ? Тэгвэл сүүлийн үед ид шидийн тавилга хийж байгаа нэгэн эрэгтэй ид шидийн гэмээр тавилгуудыг өөрийн гараар хийж сошиал орчинд алдаршаад байгаа юм.

Энэ зурган дээр байгаа хүнийг Хенк гэдэг, тэрээр одоо 70 настай бөгөөд бага байхаасаа үлгэрийн ид шидийн кинонд дуртай байжээ. Энэ сонирхол нь ид шидийн тавилга хийхэд чухал нөлөө үзүүлсэн ажээ.

Нэг тавилга бүтээхэд 80-100 цаг болдог байна. Тавилга дуусгахад амархан ч санаагаа олох нь хамгийн хэцүү байдаг гэжээ.

Хенкийн гол зорилго бол дахин давтагдашгүй тавилга хийх юм. Түүний бүтээсэн тавилга хүмүүс маш ихээр сонирхох болжээ. Хаанаас ч олохгүй цорын ганц тавилга хийх захиалга өгөхөд олон хоног заримдаа бүр 2 сар хүлээж байж авдаг гэжээ.

Ирээдүйд бизнесээ өргөжүүлэх үү, дэлгүүр нээх үү? гэж асуухад шууд ҮГҮЙ гэж хариулжээ. Учир нь тэрээр үлдсэн насандаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх хүсэлтэй байна гэсэн юм. Одоо хийж байгаа зүйл нь өөрийн хүслээр хийж байгаа болохоор цөөн тавилга хийгээд хүмүүст зарж байхад хангалттай ажээ.

Одоо түүнд хангалттай их захиалга байгаа гэжээ. Тэрээр ганцхан шургуулагатай тавилга биш жижиг тоглоомон байшин хүртэл хийдэг байна. Мэдээж энэ нь тухайн үйлчлүүлэгчийн юу хүсэж байгаагаас хамаардаг гэжээ.


Та юу гэж бодож байна? Үлгэр кинон дээр гардаг тавилгатай адилхан байна уу?