Тусдаа хуанлитай

1997 онд Хойд Солонгос нь шинэ он дараалалтай болсон бөгөөд Kim-II-sung нь 1912 онд төрөх үед уг он дараалал эхэлжээ. Бүх хуанли 2 төрлөөр хэвлэгдсэн байдаг ба Хойд Солонгосын огноотой, бусад улсын огноотой байдаг ажээ.

Нийгмийн давхаргууд

1957 онд эрх баригчид улсын хүмүүсийг нийт 3 бүлэгт хуваасан бөгөөд үндсэн бүлэг(улаан лооль), дундаж бүлэг(алим), доод бүлэг(усан үзэм).

  • Улаан лооль нь гаднаа ч дотроо ч улаан байдаг ба эдгээр хүмүүс нь өөрийн үнэнч байдлыг батлан харуулж чадсан бөгөөд ихэнхдээ улс төрч, офицерууд байдаг.
  • Алим нь зөвхөн гаднаа улаан байдаг ба өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй хүмүүс буюу жирийн иргэд байдаг.
  • Усан үзэмнүүд бол хууль зөрчигчид буюу гадаад ертөнц уруу утсаар залгах гэж оролдсон хүмүүс.

Зам

Нийт замын 8% нь хатуу цемент зам байдаг. Зөвхөн улс төрч, офицерууд машин худалдаж авах чадвартай байдаг бөгөөд энгийн иргэд дугуйгаар явдаг байна.

Зам зохицуулагч эмэгтэй

Том хотуудад зам зохицуулагч хүмүүс хэрэгтэй байдаг ба уг ажлыг ихэнхдээ эмэгтэйчүүд хийдэг. Эдгээр эмэгтэйчүүд нь ганц бие, 26 хүрээгүй залуухан байх ёстой. Хэрвээ эдгээр шаардлагыг давчихвал ажлаасаа гарах хэрэгтэй болдог.

Ариранг наадам

Уг наадамд нийтдээ 100,000 хүмүүс(үзэгчид ороогүй) оролцон дуулж бүжиглэдэг бөгөөд дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнд болдог байна. Ихэнх тоглолтын утга нь хүчирхэг улсыгаа магтан дуулдаг ажээ.