Япон улс бол итгээд хачин зүйлсээр их бөгөөд яг л өөр ертөнц шиг санагддаг билээ. Бусад улсаас ягаад ч олж чадахгүй зүйлсийг зөвхөн энэ газраас л олох боломжтой бололтой. Ингээд өнөөдөр манай сайт нь Японы хачирхалтай зүйлсийг танилцуулахыг хүслээ.
Цөцгийн тос нунтаглагч

Цөцгийн тосыг талхан дээр түрхэх ямар хэцүү байдгийг хүн бүр мэдэх байх. Харин Японд уг асуудлыг шийдэхийн тулд нэгэн нунтаглагч бүтээсэн байна.
Ус хэмнэгч

1956 оноос эхлэн ус хэмнэгчийг ашиглаж ирсэн бөгөөд гараа угаасан ус нь угаалтуурт хуримтлагдаж нойлд ашиглах боломжтой болдог байна.
Зөөврийн компьютер хамгаалагч

Уг хамгаалах систем нь таны зөөврийн компьютерийг хамгаалж үлдэх болно. Оффис болон олон нийтийн газар ажлаа хийдэг хүмүүст хамгийн их хэрэгтэй бөгөөд хөдөлгөөн мэдэрч дохио өгдөг ажээ.
Жижиг сэнс

Дэлхийн халуун цаг агаараас болж олон олон хүмүүс агааржуулагч, хүйтэн ундаа гэх мэт зүйлсийг ашиглаж байгаа. Харин Япончууд нэгэн жижиг сэнс бүтээсэн бөгөөд чихэвч шиг хэбэртэй, жижиг хэлбэртэй гэх мэт олон байдаг байна.
Мэдээллэгч нүдний шил

Уг нүдний шил нь таны утсанд мэдээлэл ирсэн бол гэрэл цацруулах болно. Захидал, дуудлага, сэрүүлэг гээд бүх зүйлд мэдээлэл өгөх ба хэрэглэгч нь өөрөө гэрлийг нь тохируулах боломжтой.
Эзэн нь дуудах үед өөрөө ирдэг хөргөгч

Уг хөргөгч нь эзнийхээ дуу хоолойг таниж эзэн дээрээ ирдэг байна. Хөргөгч дотор юу юу байгааг мөн мэдэгдэх бөгөөд ямар ч саадгүй явах чадвартай байна.