Инээдээр нь тухайн хүнийг жаргалтай байгааг эсвэл зугаатай байна уу гэдгийг мэдэж болно. Сүүлийн үеийн шинжлэх ухаанд биднийг инээдээр нь бусдыг болон өөрийгөө илүү таниж мэдэж болно гэдгийг нотолсон.

Цаанаасаа болон хүчилж инээж байгааг нь ажиглах

Хоёр төрлийн инээд байдаг ба эхнийх нь өөрийн эрхгүй инээх. Энэ нь инээдтэй санагдсан зүйлдээ өөрийн эрхгүй инээчихдэг. Харин нөгөөх нь албаар инээх. Энэ нь ямар нэгэн зүйлд хүчилж инээхийг хэлэх бөгөөд ингэж инээх үед худал мэт дуу авиа гардаг. Судалгаагаар хүнийг хүчилж инээж байгаагаар нь тэр хүнийг илүү их мэдэх боломжтойг тогтоосон.

Таньдаг хүнийхээ ярьж буй онигоог сонсвол илүү инээх хандлагатай

Таньд хөгжилтэй хошин найз эсвэл дуртай комедиан байдаг уу? Өөрийнхөө ойр дотны хүн болохоор инээлдэх нь илүү элбэг байдгийг шинжлэх ухаанаар баталсан. Тиймээс зарим онигоо, түүхүүд бидний таньдаг хүн эсвэл дуртай хүн ярьсан болохоор илүү хөгжилтэй байдаг.

Бид найзуудтайгаа байхдаа илүү их инээлддэг

Maryland их сургуулийн сэтгэл зүйч Robert Provine-ий хэлснээр бид бусадтай ярилцаж байхдаа инээх магадлал нь 30 дахин их байдаг гэж үзсэн. Судалгаагаар бидний инээж байгаа шалтгаан нь тэр хүн инээдтэй зүйл ярьсандаа биш бөгөөд ойлгож байгаагаа, таалагдаж байгаагаа илэрхийлэхийн тулд инээдэг гэдгийг олж нотолсон.

Хамтдаа инээлдэх нь бидний харилцааг уртасгадаг

UC Berkeley-ийн сэтгэлзүйч Bob Levenson өөрийн хийсэн судалгааны үеэр хосуудаас юу нь бие биенийгээ бухимдахад хүргэдэг талаар асууж байсан. Харин судалгааны үр дүнд хосууд ярилцаж байх үедээ инээж байсан ба сэтгэл хөдөлгөм ярианы дараа тэдний сэтгэл санаа нь илүү сайхан болсон. Бас тэд харилцаандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд илүү удаан хамт байх болно хэмээн мэдэгдсэн байна.