Дээр үед эрдэмтэд хүмүүс 2000 он гэхэд нисдэг машинтай эсвэл халим загас ашиглан тээвэрлэлт ашиглаж магадгүй гэж үздэг байсан. Харамсалтай нь тэдний таамаг биелэлээ олоогүй ч зарим таамаг нь биелэлээ олсон байдаг байна. Жишээ нь бие биенийхээ дүрсийг харж ярилцах (видео дуудлага) гэх мэт.
Та толинд харах үед арьсны эмч таныг толиор дамжуулан оношлох боломжтой болох

Зарим эрмэмтдийн үзэж байгаагаар ирээдүйд бид өвчнийг илүү хурдан оношилж, эрт үед нь илрүүлэх боломжтой болно гэжээ. Жишээ нь ухаалаг тольтой болчихвол хүний арьсан дээрх асуудлыг хурдан хугацаанд оношлоно.
Хиймэл гар, хөлөө тархиараа удирдана

Аль хэдийн хиймэл гараа тархиараа удирдах боломжтой болсныг та дуулсан уу? Ахиад хэдэн жилийн дараа уг технологи нь илүү өргөн хүрээнд ашиглагдаж хүмүүс бид өөрийн гар мэт ашиглах боломжтой болох юм.
Бодлоороо харилцах

Хамгийн ам ангайлгах нэгэн таамаг бол хүмүүс бид ирээдүйд бодлоороо харилцах боломжтой болох явдал юм. Ингэснээр утсаар ярилцах шаардлагагүй болох хэдий ч ийм технологи бүрэн боломжтой эсэх нь одоо ч мэдэгдээгүй байна.
Хөргөгч өөрөө өөрийгөө хоолоор дүүргэх

Бид яг одоо хүссэн хоол хүнсээ захиалаад гэртээ хүргүүлэн авах боломжтой болчихсон. Тэгвэл судлаачдын үзэж байгаагаар ирээдүйд бид хоол ч захиалах хэрэггүй, бидний хөргөгч өөрөө өөрийгөө хоолоор дүүргэх боломжтой болж магадгүй гэжээ.
MaшиHaa гapaapaa жoлooдox шаардлагагүй

Энэ бол бидний бодлоор хамгийн ойр ирээд байгаа таамаг. Сүүлийн үед өөрийгөө жолооддог машин эрчээ авж байгаа бөгөөд ирээдүйд ямар ч осол гарахгүй, машин өөрийгөө жолоодох боломжтой болох юм.
Ирээдүйн эмч нар робот болох

2050 он гэхэд эмч нар бүгдээрээ робот болж эсвэл маш ухаалаг AI робот эмч нарт тусалж болох юм. Энэ нь хүний ажлыг хөнгөвлөөд зогсохгүй, эмчилгээний үр дүнг сайжруулах юм.
Эх дэлхий Санчир гараг шиг бүслүүртэй болох

Хүмүүс бид хог хаягдлыг өдрөөс өдөрт хурдацтай үйлдвэрлэдэг бөгөөд улмаар дэлхийг тойрон хогоор дүүрэх боломжтой юм. Энэ нь эцэст нь Дэлхийг Санчир гараг шиг бүслүүртэй болгох хэдий ч харамсалтай нь энэ нь хог байх болно.