Бумбын орд – Бумбын ордныхон өөрийн аюулгүй байдлыг бодож хил хязгаар тогтоочихдог. Тийм ч учраас хостой болж чаддаггүй. Тэд сэтгэл, зүрхээрээ хайрт нэгэнтэйгээ холбогдохыг хүсдэг хэрнээ сэтгэлээ нээдэггүй хачирхалтай хүмүүс. Хамтрагчдаа нээлттэй хандахгүй болхоор ганцаар үлдэх магадлалтай

Матрын орд – Матрын ордныхон өөрийн карьераа бүхний эхэнд тавьдаг. Шаргуу хөдөлмөрч, өндөр стандарттай амьдардаг учраас хайр дурлалд төдийлөн цаг гаргадаггүй. Тийм ч учраас матрын ордныхон ганц бие байх өндөр магадлалтай. Хэрвээ та түүний зүрхийг булааж чадвал насныхаа ханийг олчихлоо гэсэн үг. Хамтрагчдаа үнэхээр үнэнч учраас шилдэг хос болж чаддаг.

Охины орд – Охины ордныхон бусдыг хэт шүүмжилж, санаа зовдог бөгөөд энэ нь ч бусдад нөлөөлдөг. Толгой дотроо юмсыг хэтрүүлэн бодох гоц авъяастай ба төгс төгөлдрийг эрхэмлэдэг. Харин сонирхсон хүн нь өөрийнх нь төсөөлөлд хүрэхгүй, хангалттай бус байвал дор нь салчихдаг. Мөн уг ордны хүмүүс төгс төгөлдөр, хэтрүүлэн бодох, захирах зан нь хамтрагчийг нь залхаадаг учир хаягддаг байна.

Хонь – Хонь бол хамгийн их хүсэл эрмэлзэлтэй ордуудын нэг юм. Тэд юу хүсэж буйгаа сайн мэддэг бөгөөд түүндээ хүрхийг ч хичээдэг. Гэвч тэд хайрын харилцаанд бэлэн бус үедээ өндөр итгэлтэйгээ ордог ба ихэвчлэн урам хугаралтаар өндөрлөдөг. Тийм ч учраас энэ жагсаалтад багтсан болов уу

Үхэр – Үхэр бол зөрүүд гэдгийг хүн бүхэн мэдэх байх. Зөрүүд занд дасаж амьдрах мэдээж хэцүү бөгөөд ихэнх хүмүүс уг зангаас зугтаадаг гэж хэлж болно. Харин сайн тал нь зөрүүд учраас үнэнч хүмүүс байдаг. Тэдний номер нэг зорилго нь аюулгүй амьдрах бөгөөд хийх гэж буй зүйл нь үнэхээр үнэ цэнэтэй эсэхийг асууж шалгаадаг. Харилцааны эхэн үед тэд гайхалтай нэгэн байж болох ч эцэст нь хамтрагчаа залхаадаг.