Бид бүгд хэн нэгэн хүнтэй хамтдаа байж нөхөрлөж, амьдралаа хуваалцахыг хүсдэг ч тухайн харилцаа хэр удаан үргэлжлэхийг мэддэггүй. Гэвч харилцаа зөв замдаа явж буйг хэрхэн тодорхойлох вэ?
Ярих сэдэв дуусдаггүй

Хэн нэгэн хүнтэй удаан ярилцаж, аль болох урт хугацааг хамт өнгөрүүлэх нь тухайн хүнийг илүү таньж мэдэхэд тусалдаг. Түүнтэй 10 жилийн дараа ч гэсэн урт харилцан яриа өнгөрүүлж чаддаг бол энэ нь сайны дохио юм.
Түүний хачин зуршил нь өхөөрдөм санагддаг

Хүн болгонд хачирхалтай зуршил байдаг. Харин түүнтэй удаан хугацаанд хамт байх үед тэдгээр зуршлыг өхөөрдөж, таалагдах болно. Жишээ нь утасныхаа дууг үргэлж хаачихдаг учир утасруу нь залгаад авдаггүй, гэсэн хэдий ч та түүнийг утсаа үргэлж ашигладаггүй гэдгийг мэдэх сайхан байдаг.
Түүний гэрт таны хэрэглэх шүдний сойз, хувцас байдаг

Харилцаа удаан хугацаанд үргэлжлэх үед хамтрагчийнхаа гэрт хэрэглэх зарим эд зүйлсийг үлдээх нь энгийн үзэгдэл. Шүдний сойз, үсний сам гэх мэт эд зүйл үлдээх энгийн нэг үйлдэл нь маш гүн утга учрыг агуулдаг. Хэрвээ таны харилцаанд ийм үйлдэл ажиглагдвал зөв замдаа явж буйг мэдэж болно.
Тус тусдаа шө нийг өнгөрөөх үед xэ цүү санагддаг

Хайрт хүнтэйгээ шөнийг өнгөрөөх шиг гайхалтай мэдрэмж энэ ертөнцөд байхгүй. Гэвч ажил эсвэл гэр бүлийн асуудал үүсч өөр газар хонох шаардлага үүсч болно. Хэрвээ та түүний хажууд байхгүй үед хэцүүхэн санагдаж байвал хэт их дасчихсаныг илэрхийлж байна.
“Бид” гэх үгийг байнга ашигладаг

Түүнтэй ихэнх цагийг хамт өнгөрүүлдэг учир бүхийг л зүйлсийг түүнтэй хамт хийдэг. Тиймээс хэн нэгэнтэй ярилцах үед бид гэх үгийг ихэнхдээ ашигладаг болчихсон байдаг.