Дэлхий ертөнцөд одоо ч тайлагдаагүй олон нууц байдаг бөгөөд тэд ид шидийн мэт санагдах хэдий ч шинжлэх ухааны үүднээс үргэлж тайлбар байдаг байна.
Зэрэглээ

Зэрэглээ гэдэг нь нууцлагдмал санагдаж байгаа ч үнэндээ энгийн нэгэн гэрлийн нөлөөнөөс үүссэн зүйл юм. Агаарын нягтрал, температур хоорондын ялгаа эрс өөрчлөгдөх үед зэрэглээ бий болдог байна.
Аянгат галт уул

Галт уул идэвхжих үед хий болон үнс нийлснээр аянгат галт уул үүсдэг байна. Уг үзэгдэл нь галт уул идэвхжихээс илүү ховор үзэгдэл бөгөөд камерт буулгана гэдэг аз завшаан юм.
Мамматус үүл

Мамматус үүл нь ихэвчлэн хүчтэй шуурганы дараа үүсдэг. Агаарын масс өөр чиглэлд хөдөлснөөр уг үзэгдэл нь бий болдог бөгөөд ямар ч аюулгүй үзэгдэл юм.
Лентикуляр үүл

Лентизуляр(Линз) үүл нь ховор бөгөөд онцгой үзэгдэл юм. Уг үүл нь хүчтэй салхи байсан ч байрнаасаа хөдөлдөггүй, яг л дотор нь сансрын хөлөг байгаа мэт.
Келвин-Хельмгольц үүл

Уг үүлний хэлбэр нь яг л далайн давлагаа мэт харагддаг. Дэлхий хаанаас ийм үзэгдлийг үзэх боломжтой ч маш ховор тохиолддог юм. Тийм ч учраас бичлэг болон зураг олдоод байдаггүй.
Замбиан Дементор

2017 оны 3-р сард Замбиан сонинд нэгэн хачирхалтай нисдэг биет супермаркетын дээгүүр нисэж буй зураг нийтлэгдсэн юм. Хотын иргэд уг үзэгдлийг бурханлаг үзэгдэл хэмээн үзэж байсан ч ихэнх хүмүүс засвартай зураг гэдгийг мэдэж байсан юм. Мэдээж хэн нэгэн чадварлаг засалт хийсэн нь харагдаж байгаа билээ.