Цар тахлын үеэр худал хуурмаг мэдээ сонсолгүй үнэн бодитой эх сурвалжаас мэдээлэл авч гэртээ эдгээр аргыг ашиглан дархлаагаа дэмжээрэй.

Сармистай зөгийн бал

Зөгийн бал нь витамин, шим тэжээл, антиоксидант, энзим өөртөө агуулдаг.

Сармис нь цусны цагаан эсийг дэмждэг бөгөөд вирусийн эсрэг үйлчилгээтэй. Сармисыг хэрчихээс илүүтэйгээр нухаж хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг байна.

  • 1 аяга зөгийн бал
  • 8-10 хумс сармис

Сармисаа шилэн саванд хийж зөгийн балаар дүүргэнэ. 3-5 хоног өрөөний температурт байлгасны дараа хөргөгчид хийнэ. Үүний дараа хэрэглэж эхэлнэ. Өдөрт нэг удаа цайны халбагаар шууд хэрэглэнэ.

Нимбэгтэй ус

Нимбэг нь өөртөө витамин C ихээр агуулагддаг бөгөөд шилдэг дархлаа дэмжигч юм.

  • 1 аяга ус
  • Нимбэг 1/2

Аяга усанд нимбэгийн шүүс шахаж шууд ууж хэрэглэнэ.