Кино бүтээхдээ хүмүүс бодит ертөнцөөс санаа авдаг. Гэвч заримдаа дэлгэцэн дээр гарч буй зүйлс үзэгчдэд нөлөөлж, тэдний амт, дадал зуршлыг өөрчлөхөд хүргэдэг бололтой. Заримдаа кинонд ивээн тэтгэгчийн бүтээгдэхүүнийг гаргах нь маркетингийн оновчтой алхам болдог аж. Манай сайт уншигч та бүхэндээ зориулж киноны ачаар гэнэт алдартай болсон 10 зүйлсийг хүргэж байна.

Marie Antoinette кино Францын макароныг дахин алдартай болгосон

Энэхүү амттангийн жорыг Францад Кэтрин де Медичи гэх хүн авчирсан гэж үздэг. Макарон нь эх орондоо алдартай байсан ч бусад улсад танигдаагүй амттан байсан боловч Мари Антуанетт алдартай болгож чадсан гэвч цагийн эрхэнд удалгүй олны анхаарлаас холдсон аж. Гэвч 2006 онд гарсан Мари Антуанетт кинонд гол дүрийг бүтээсэн Кирстен Данст киноны нэг хэсэг дээр өөр өөр өнгийн макарон амттан идэж байхыг харсан үзэгчид макарон сонирхох нь ихэсчээ. Удалгүй олон нарийн боовны үйлдвэрүүд гарч, олон төрлөөр хийж, зарж эхэлсэн ажээ.

Скарлетт Йоханссон үсээ улаанаар будахыг тренд болгосон

Black Widow баатрын дүрийг бүтээсэн Скарлетт Йоханссон улаан өнгийн үстэй гардаг. Үүний дараа ийм улаан өнгөтэй үсний будгийн борлуулалт нэмэгдсэн байна. Эмэгтэйчүүд яагаад улаан үс сонирхох болсон бүрэн шалтгааныг мэдэхгүй ч The Avengers кино холбоотой гэж таамгалжээ.

To All the Boys I’ve Loved Before киноны дараа тарагны борлуулалт гэнэт өссөн

To All the Boys I’ve Loved Before кино Netflix дээр гарсны дараа cолонгос улсын тарагны борлуулалт нэмэгдсэн бөгөөд х.увьцааны үнэ 2.6 орчим хувиар өссөн байна. Кинонд гол дүрийн болон түүний эгч тарганд дуртай. Гэхдээ тарагтай холбоотой хамгийн сонирхолтой хэсэг бол Петр анх удаа тараг ууж байгаа хэсэг байв. Үзсэн хүмүүс ямар брэнд болохыг хурдан олж мэдсэн бөгөөд энэ нь борлуулалтыг нэмэгдүүлэх шалтгаан болжээ.

The Italian Job киноны дараа Mini Coopers машины борлуулалт нэмэгдсэн

The Italian Job киноны продюсерууд киноны гүйцэтгэлд сэтгэл хангалуун байгаагүй юм. Гэхдээ BMW сэтгэл хангалуун байсан ажээ. Кино гарсны дараа тэдний автомашины борлуулалт 20%-иар өссөн байна. Итгэх эсэхээс үл хамааран тус компани тэднийг сурталчлахад нэг ч төгрөг зарцуулаагүй юм.

Saturday Night Fever киноны диско стиль дэлхий даяар алдартай болсон

Saturday Night Fever кино гарсан даруйдаа тренд болж эхэлжээ. Кинонд тоглосон бүх хүмүүс олны танил алдартай хүмүүс болсон юм. Тэр үед Жон Траволта том кино од болж түүний диско хэв маяг, алдартай хувцас хаа сайгүй харагдах болжээ. Мөн уг киноны гол дуу болох Bee Gees – Stayin’ Alive олон хүмүүсийн дуртай дуу болсон юм.

Bridget Jones’s Diary кино зурагтын өмнө зайрмаг иддэг уламжлалыг бий болгосон

Bridget Jones’s Diary киног үзэж өссөн үеийнхэн зайрмагт үнэхээр дуртай. Хэрэв та цаг агаар муутай, гадаа зугаалж чадахгүй бол зурагтынхаа өмнө бага зэрэг амттай зайрмаг аваад суугаад үзээрэй.

Кэрри Брэдшоу өөрийн нэртэй зүүлтийг алдартай чиг хандлага болгосон

Өөрийн нэрийг зүүлт болгоод зүүх тренд 80-аад оны өсвөр насны охидын дунд нэлээд алдартай байсан гэдэг. Харин Sex and the City киноны гол дүр уг зүүлтийг зүүснээр маш хурдан трэнд болсон. Ийм хүзүүний зүүлт нь янз бүрийн насны эмэгтэйчүүдийн дунд түгээмэл хэвээр байна.

Miami Vice кино эрэгтэй загварын ертөнцөд хувьсгал хийсэн

80-аад онд гарсан Miami Vice цуврал дээр гардаг эрчүүд өмнө хэний ч харж байгаагүй шинэ загварлаг хувцас өмссөн байсан юм. Уг киноны дараа эрэгтэйчүүд подволктой хүрэм, оймсгүй өмд, илүү тод өнгөтэй хувцас өмсөх нь их болжээ. Мөн кинон дээр гардаг жүжигчдийн үсний засалт тренд болсон байна.

Twilight кинон дээр хийсэн мөөгний равиоли хоол алдартай болсон

Белла ном болон кинон дээр мөөгтэй равиоли идэж байгаагаар гардаг билээ. Үүнээс болж энэ хоол үнэхээр алдартай болсон байна. Эхлээд шүтэн бишрэгчид нь уг хоолыг идэхээр Форкс хот руу ирэх болжээ. Гэвч эрэлт маш их байсан тул компани хөлдөөсөн равиоли үйлдвэрлэж, худалдаж авах боломжтой болгожээ.

Rocky кино спортын дүр төрхөд нөлөөлсөн

Сильвестер Сталлонегийн Rocky кино спортын хэв шинжийг өөрчилсөн юм. Кино гарсны дараа тамирчид рингэн дээр гарахдаа ямар дуу тоглохоо сонгож эхэлжээ. Мөн бэлтгэл хийх хувцаслалт өөрчлөгдөж, бэлтгэл хийх хүмүүс их болсон юм.