Кино зураг авалт гэдэг бол нарийн түвэгтэй процесс билээ. Их хэмжээний мөнгө, олон хүний хөдөлмөрөөр бүтдэг учир ямар ч алдаагүй бүтээл хийхийг хичээдэг. Гэвч алдаагүй кино гэж бараг л байддаггүй бөгөөд тэдгээрийг үзэгч бид анзаарч харах нь энүүхэнд.
Чаддаг юм бол намайг бариарай киноны үйл явдал нь 1960-аад онд өрнөдөг. Харин жүжигчин Эми Адамсын зүүж буй шүдний аппарат тэр үед бүтээгдээгүй байсан.

Төмөр хүн кинон дээр Пеппер Поттс чихэвч зүүж харагддаг бөгөөд дараагийн үзэгдэл дээр алга болсон байдаг.

Бөгжний эзэн: Хоёр цамхаг кинон дээр Гандалф пүүз өмссөн байгааг харж болно.

Бүхнийг чадагч Брүсс кинон дээрх гол дүрийн залуугийн үсний засалт өөрчлөгддөг

Матрикс киноны уг үзэгдэл дээр хаалганы бариулын тусгал дээр камер харагддаг.

Харрин Поттер болон галт цом киноны үзэгдэл дээр Волдемортын өмсгөл өөрөө хөдөлж харагдана

Ирээдүй рүү буцсан нь кинон дээрх Гибсон ES-345 загварын гитар нь 1955 онд бүтээгдээгүй байсан

Мисс цагдаа кинон дээрх уг эмэгтэйн төлөөлж буй муж нь үргэлж өөрчлөгддөг

Титаник киноны ус хэтэрхий цэвэрхэн, тунгалаг харагддаг
