Бид кино үзэх үед гол түүхэнд нь анхаарч бусад нарийн зүйлсийг анхаардаггүй билээ. Холливудын кинонууд жижиг зүйлсийг нүднээс далдуур нуудгаараа алдартай билээ. Ингээд гайхалтай нууцаар аялцгаая.
Жон Викын цаг

Киноны гол дүрийн залуу Жон Вик нь тулаанд орох үедээ эсвэл орохоосоо өмнөх үзэгдэл дээр бугуйн цагаа дотогш нь эргүүлсэн байдаг билээ. Учир нь цагны шилэн дээр гэрэл тусаж өөрийнх байрлалыг бусдад мэдэгдэж магадгүй учраас ингэж эргүүлдэг ажээ.
Геркулес дээрх гарагууд

Геркулес хүүхэлдэйн кино дээр хувь заяаны дарь эхүүд Hades-т ирээдүйн тухай харуулж хэрхэн гараг эрхэс нэг шугаманд байрлахыг харуулдаг билээ. Ердөө 6 гараг харагдаж байгаа нь ямар нэг алдаа биш юм. Эртны Грекууд дээр үед дэлхийгээс гадна 5 гараг л судалдаг байсан байна.
Up хүүхэлдэйн кино дээр яагаад Dug ганцаараа шувууг олж чадсан бэ?

Dug нохой нь кино дээр ганцаараа шувууг олж чаддаг байсан нь тэрээр анч нохой бөгөөд бусад нь хамгаалагч нохой юм. Тэрээр Golden Retriever үүлдрийн нохой бөгөөд нөхөрсөг, эелдэг зангаараа алдартай.
X-Men First Class киноны Магнето багадаа яагаад зоосыг хөдөлгөж чадаагүй вэ?

Тэрээр багадаа нэгэн зоосыг хөдөлгөх гэж оролддог үзэгдэл гардаг. Уг зоос нь 5 Reichsmark гэх нэртэй бөгөөд мөнгөн зоос юм. Мөнгө нь соронзон бус шинж чанартай учраас жоохон ч хөдөлгөж чадаагүй ажээ.
Моана киноны Мауи-гийн шидэт дэгээ

Мауи амьтанд хувирах үед биеийнх нь ямар нэг хэсэгт өөрийнх нь дэгээний хэлбэрийг харж болдог байна.
Finding Nemo киноны Gil яагаад үргэлж зугтаахыг хүсдэг вэ?

Өөрийгөө Gil гэж нэрлэх загас нь Занглус корнутус гэх загасны төрөл юм. Уг төрөл нь давчуу газар зохицон амьдарч чаддаггүй байна. Тиймээс Gil нь үргэлж байгалийн амьдрах газартаа очихыг хүсэж зугтаах төлөвлөгөө боловсруулж байдаг байна.