Алдарын оргилд гарах амаргүй бөгөөд энэ оргилд үлдэхийн тулд бас маш их хүчин чармайлт шаардагдана. Үүний тод жишээ бол жүжигчид юм. Тэд кино урлагийн ертөнцөөс хоёр жил явахад л олон нийт нэрийг нь мартаж эхэлдэг нь нууц биш. Аз болоход эдгээр алдартнуудын зарим нь эргэн ирж, урьд өмнөхөөсөө илүү гэрэлтэж эхэлсэн байна.

Линдсей Лохан

2000-аад оны романтик кино төрөлд алдартай жүжигчин Линдсей Лохан сүүлийн үед телевизийн цувралуудаар эргэн гарч иржээ. Мөн тэр аймшгийн кинонд тоглож байсан ч уг кино нь нэг их амжилт олоогүй юм. Харин одоо тэрээр эргэн өөрийнхөө алдартай болсон төрлөөр явахаар шийдсэн бололтой. 2021 онд Netflix-ийн гаргасан Christmas in Wonderland кинонд тэрээр дүр бүтээсэн байна.

Тейлор Лотнер

Тейлор Лотнер нь The Twilight Saga кинонд Жэкоб гэх хүн чонын дүрт тоглосноор алдартай болсон. Гэвч тэр цагаас хойш бид түүний талаар нэг их зүйл сонсоогүй ба тэр удаан хугацаагаар алга болсон юм. Харин одоо түүний амралт дууссан бололтой. Тэрээр энэ онд Netflix-ийн гаргаж буй Home Team кинонд Lautner гэх дүрийг бүтээхээр болсон сайн мэдээтэй байна. 

Парис Хилтон

Урт хугацаанд Парис Хилтон гэх нэр хаа сайгүй байдаг байсан. The Simple Life реалити шоунд оролцсоноос тэрээр хойш дэлхий даяар түүнийг үзэх болсон юм. Харин өдгөө түүний дур булаам хэв маяг, алдар нэр өнгөрсөнд үлджээ. Гэхдээ тэрээр шүтэн бишрэгчиддээ 2021 онд түүний гаргасан цоо шинэ Cooking with Paris гэх нэртэй хоолны шоугаар гэнэтийн бэлэг барьсан байна. 

Тобей Магуайр

Бид 2014 оноос хойш түүнийг цэнхэр дэлгэцээр хараагүй. Гэвч тэрээр 2021 онд гарсан  Spider-Man: No Way Home кинонд дүр бүтээж биднийг гайхшруулаад амжсан. Харин одоо тэрээр удахгүй гарах Babylon кинонд Брэд Питтэй хамт дүр бүтээхээр болсон байна.

Кортени Кокс

Бид түүнийг 2016 оноос хойш кинонд тоглохыг нь хараагүй. Харин тэрээр энэ онд гарсан Scream гэх аймшгийн кинонд дүр бүтээсэн юм.

Жак Глисон

Жак Хаан ширээний тоглоом киноны Жоппри гэх дүрд 6 жил орчим тоглосон ба тэр цагаас хойш урлагийн ажлаа зогсоосон юм. Гэвч тэрээр дахин үзэгчдийн зүрх сэтгэлийг догдлуулахаар шийджээ. Саяхан Жак 2021 онд Ирландад нээлттэй хийсэн Rebecca’s Boyfriend кинонд дүр бүтээжээ. 

Нина Добрев

Цус сорогчийн өдрийн тэмдэглэл киноны од Нина саяхан Netflix-ийн гаргасан Love Hard кинонд дүр бүтээж өөрийгөө эргэн сануулахыг шийджээ. Энэхүү кино нь шинэ жилийн баярын уур амьсгалтай бөгөөд бидний дуртай кинонуудын эгнээнд орох нь баттай гэж үзсэн байна. 

Сара Жессика Паркер

С.е.к.с ба хот кино бол түүний карьерт чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Хүмүүс түүнийг уг киноны дараа алга болсон гэдэг ч үнэндээ бол үгүй юм. 2021 онд гарсан Just like that кинонд дүр бүтээснээс хойш түүний талаар хүмүүс эргэн дурсах болсон. Саяхан 2022 онд SJP дэх Hocus Pocus 2 киноны шулмын дүрд тоглохоор болжээ. 

Меган Фокс

Хүмүүс түүнийг Transformers гэх киногоор нь мэднэ. Удаан хугацаанд амжилт олоогүй тэрээр эргэн ирэхээр шийджээ. 2021 онд түүний тансаг хувцастай авхуулсан зураг тавигдсанаас хойш хүмүүс түүний талаар сошиалд ярих болсон бөгөөд энэ онд гарах Big Gold Brick кинонд Oscar Isaac-тай хамтран дүр бүтээхээр болсон байна. 

Kristen Dunst

Тэрээр 4 жил орчим ямар ч кинонд тоглоогүй ба үзэгчид түүнийг гэр бүлдээ илүү цаг зарцуулахаар шийдсэн гэж таамаглаж байсан юм. Харин 2021 онд гарсан The Power of the Dog кинонд Бенедикт Камбербэтч цуг дүр бүтээн цэнхэр дэлгэцээр эргэн иржээ. 

Бонус: Домогт хамтлаг 40 жилийн дараа эргэн нэгдэж байна

2021 оны 11-р сард домогт ABBA хамтлаг дахин ирлээ. Учир нь тэд Voyage нэртэй шинэ студийн цомгоо гаргасан юм. ABBA сүүлийн дуугаа гаргаснаас хойш 40 жил өнгөрчээ.