Анх комикс гэдэг зурагт ном олны хүртээл болж эхэлснээс хойш 88 жил өнгөрчээ. Хүүхдүүд гэлтгүй томчууд бидний дуртай сэдэв болсон энэхүү гайхалтай супер баатруудын дүрүүд өдгөө бодит кино болж эхэлснээр олон хүнээс эерэг үнэлгээ авсаар байгаа билээ. Иймд манай сайт та бүхэнд хамгийн анхны супер баатар болон муу санаатны дүрүүдийг танилцуулахаар бэлдлээ. Тэднийг орчин үеийнхтэй нь харьцуулж сонирхоцгооё.

#1 Төмөр хүн

1977 онд Эксо хүн гэсэн нэртэйгээр олны хүртээл болж байжээ. Удалгүй бидний мэдэх төмөр хүн нэртэй болсон байдаг.

#2 Халк

1977-1982 Халкын олон ангит кинонд жүжигчин Лу Ферриньо тоголж байжээ. Харин 2012-2018 онд жүжигчин Марк Руффало тоголсон байдаг.

#3 Тор

Тухайн үед Торын дүрийг жүжигчин Эрик Аллан Крамер бүтээж байжээ. Харин 2015 оноос эхэлж Крис Хемсворт бүтээсээр байгаа билээ.

#4 Супермэн

Хүн бүрийн хамгийн сайн мэддэг 1948 оны Супермэн олон ангит киноны дүрийг Кирк Элин бүтээжээ. Харин одоогийн дүрийг Генри Кавилл бүтээж байгаа билээ.

#5 Муур эмэгтэй

1966 онд Батман киноны муу талын дүр болох Муур эмэгтэйг Ли Мэривезер бүтээсэн бол 2012 онд Анне Хатавай дүр бүтээжээ

#6 Хүн аалз

Найрсаг хөрш Хүн аалзны дүрийг 1977 онд Николас Хэммонд дүр бүтээж байжээ. Харин 2019 онд Том Холланд дүр бүтээж байгаа билээ.

#7 Батман

Батманы дэлгэцийн дүрийг анх 1943 онд Льюис Уилсон дүр бүтээж байсан бол одоо Бен Апплек дүр бүтээсэн.

#8 Гайхамшигт бүсгүй

1975 онд хамгийн үзэсгэлэнтэй супер баатар Гайхамшигт бүсгүйн дүрийг Линда Картер бүтээсэн байдаг. Харин одоо бол Галь Гадот энэ дүрийг бүтээж байгаа билээ.

#9 Жокер

1966 оны дүрд Сесар Ромеро тоглосон юм, харин 2016 онд албан ёсны дүрээр Жаред Лето дүр бүтээжээ.

#10 Доктор Стрэнж

1978 онд Питер Хутен дүр бүтээжээ, харин одоогийн дүрд Бенедикт Камбербэтч дүр бүтээж байгаа билээ.

#11 Ахмад Америк

Дик Пёрселл 1944 оны Ахмад Америкийн дүр бүтээж байсан бол Крис Эванс одоогийн дүрийг бүтээж байгаа билээ.

#12 Хүчит Ранжерүүд

1993 оны хүүхэд бүрийн дуртай өнгөлөг баатрууд болох Хүчит Ранжерүүд хэсэг саатсаны дараа 2017 онд дахин гарсан байдаг.

Бонус: Гайхамшигт 4

1994 онд кино студи зөвхөн дүрүүдийн эрхийг олж авахын тулд л уг киног бүтээж байсан түүхтэй. Анх киног гаргах ч төлөвлөгөө байгаагүй байсан ажээ, энэ тухай найруулагч, жүжигчид болон зураг авалтын багийнхан огт мэдээгүй явсан гэдэг. Харин 2015 оны кино нь үнэхээр муу болсон гэж үзэгчид үзэж хамгийн муу үнэлгээ өгсөн байдаг.