Тоос шороо бол компьютерын жинхэнэ дайсан билээ. Хичнээн цэвэрлэсэн ч удалгүй тоос бууж бохирдуулж эхэлдэг. Мэдээж тоостой компьютер гацаж, удааширдаг.

Дэлгэцээ арчих

Цаасан алчуур ашиглах нь дэлгэцийг зурах, дутуу арчих, цаасны ширхгүүд бургих гэх мэт сул талуудтай байдаг. Оронд нь нарийн ширхэгтэй даавуун алчуур ашиглах хэрэгтэй. Уг алчуур нь зөөлхөн учраас тоос үлдээхгүй бөгөөд дэлгэцэд зураас үүсгэхгүй.

Арчих уусмал бэлтгэх

Спирт, ацетон гэх мэт хүчтэй шингэн ашиглахгүй байхыг зөвлөж байна. Учир нь эдгээр нь процессор, дэлгэц гэх мэт зүйлсэд нөлөөлж байдаг. Хамгийн тохиромжтой шингэн нь цагаан цуутай ус бөгөөд алчуураа бага зэрэг норгож байгаад ашиглаарай.

Тоосыг үлээж цэвэрлэх

Тоос шороог арилгах амархан аргуудын нэг бол үс хатаагч эсвэл тоос сорогч(үлээдэг горим) ашиглан үлээж цэвэрлэх юм. Зөвхөн хүйтэн агаараар үлээлгэх хэрэгтэй.

Хулгана болон гар цэвэрлэх

Бүгдийг нь салгахгүйгээр цэвэрлэх арга бол:

  • Ижил хэмжээтэй ус болон цагаан цуу холино. Нарийн ширхэгтэй алчуураа дүрээд мушгина.
  • Нарийн үзүүртэй багажны үзүүрийг алчуураар орооно
  • Ингээд гар хүрэхгүй хэсгүүдээ цэвэрлээрэй.