Сайхан амттай кофе хийнэ гэдэг жинхэнэ урлаг билээ. Харин та өөрөө ч анзаараагүй эдгээр алхмыг хийж амтыг нь сүйтгэж байгаа юм биш биз?

11. Кофе худалдаж авахдаа мөнгө хэмнэдэг.

Үнэ дагаж чанар байдаг учраас үнэхээр өндөр чанартай кофе авахыг хүсвэл мөнгө хэмнээд хэрэггүй. Үйлдвэрлэгчийн хүч хөдөлмөрөөр бүтдэг учраас хямдхан зарна гэж байхгүй шүү дээ.

10. Кофе бутлагч ашигладаггүй.

Хүмүүс цаг, мөнгө хэмнэж буталчихсан кофе авдаг. Гэвч эдгээр кофе дэлгүүрийн лангуун дээр хэт удаан хадгалагдаж улмаар үнэр амтаа алддаг байна.

9. Кофений үрэнд анхаарал хандуулдаггүй.

Кофений үрэнд гол хоёр төрөл байдаг ба Арабика болон Робаста гэж нэрлэдэг. Арабика нь тансаг сайхан амттай байдаг бол Робаста нь исгэлэн бөгөөд кофейн өндөртэй байдаг. Үнийн хувьд Арабика Робастагаас хоёр дахин үнэтэй.

8. Буруу хадгалдаг.

Кофены гол дайсан бол агаар, гэрэл, дулаан билээ. Битүү шилэн эсвэл төмөр лаазан саванд хадгалах хэрэгтэй. Пластик савалгаатай кофе нь муу кофе байдаг учраас зүглээд ч хэрэггүй. Цаасан савлагаатайг авсан бол гэрэл нэвтэрдэггүй битүү саванд хийж хадгалаарай.

7. 1:10 гэсэн дүрэм дагах

Шинэхэн буталсан 1 грамм кофенд 10мл ус ашиглаж байгаарай. Хэтэрхий их ус хамгийн шилдэг кофег ч чанаргүй болгодог.

6. Буруу аяга ашигладаг

Кофений жинхэнэ амтыг мэдрэхийг хүсвэл зөв аяга ашиглах хэрэгтэй. 200мл хэмжээтэй зузаан аяга ашиглаад үзээрэй. Кофе аягалахаасаа өмнө аягаа халаавал бүүр янзтай.

5. Кофений үрээ хөргөгчинд хадгалдаг

Кофе үнэр өөртөө шингээдэг учраас хөргөгчинд хадгална гэдэг сайхан санаа биш бололтой.

4. Хөрсөн кофе уудаг

Бид бүгд л сайхан халуун кофе хийж тавьчхаад мартчихдаг. Хөрсөн кофе гашуурч амтаа алддаг.

3. Хэтэрхий олон зүйл хольдог.

Их хэмжээний сүү хольж кофений амтыг сулруулдаг.

2. Их хэмжээний кофе худалдан авдаг.

Кофе хайрсных нь дараа гурван долоо хоногийн дотор уувал зохистой байдаг бөгөөд энэ хугацаанд ууж амжихгүй их кофе авчихвал мэдээж энэ дүрмийг зөрчих нь ойлгомжтой.

1. Кофе чанагчаа цэвэрлэдэггүй.

Байнга чанагчаа цэвэрлэж байвал амт нь өөрчлөгдөхөөс сэргийлэхээс гадна элдэв нян орохоос сэргийлнэ.