Арга 1 Өөрийгөө зоригжуулах

Эхлээд өөртэйгөө ярилцаад үзээрэй.
Түүнийг болзоонд урих талаар дасгал сургуулилт хийх тусам та илүү сайжрах болно. Толинд хараад ярихыг хүссэн сэдэв, өөрийнхөө тухай гэх мэт зүйлсийг ярих хэрэгтэй.

Үгүй гэдэг хариу авахаас бүү ай
Татгалзах хариу хүлээн авах нь хүн бүрийн амьдралд байдаг явдал. Татгалзлаа гээд та азгүй хүн эсвэл түүний таалагддаг хүн нь биш гэсэн үг огтоос биш юм. Болзоонд үгүй гэж хэлэх олон олон шалтгаан байдаг. Жишээ нь завгүй, хичээлээ хийх ёстой эсвэл өөр хүнтэй учирсан гэх мэт.

Болзоонд урьж буй мэт төсөөлөн бодох
Мэргэжлийн тамирчдаас юу тэднийг амжилттай тэмцээнд оролцоход тусалдаг вэ? гэж асуух үед амжилттай оролцож, хожиж байгаагаа төсөөлдөг хэмээжээ. Хүссэн зүйлээ төсөөлөн бодох нь хүслээ биелүүлэхэд тусалдаг.

Арга 2 Шууд асуух

Инээмсэглэж өөртөө итгэлтэй байх
Түүнийг болзоонд урихад хамгийн чухал зүйл бол өөртөө итгэлтэй байх. Та сандарч тэвдсэн ч нүд үрүү нь харж инээмсэглээрэй. Хүмүүс өөдрөг, өөртөө итгэлтэй хүнд татагддаг гэдгийг та санах хэрэгтэй.

Магтаж байгаад асуух
Түүний юу таалагддаг болохыг сонсогдохоор чангаар хэлээрэй. Жишээ нь чиний инээмсэглэл хөөрхөн эсвэл бүжиглэлт/илтгэл надад таалагдсан шүү гэх мэтээр илүү тодорхой зүйлс асууж болох ба үүний дараа болзоонд явах талаар асуух юм.

Киноны тасалбар худалдан авсны дараа болзоонд урих
Түүний үзхийг хүссэн киноны тасалбарыг урьдаар хоёрыг худалдан авах хэрэгтэй. Дараа нь түүнтэй уулзаж киноны тасалбар байгаа тул хамт үзэхийг урих юм.

Арга 3 Дохио өгөх

Утасны дугаараа өгөх
Энэ нь түүнд таалагддаг гэдгээ хэлэхгүйгээр мэдэгдэх нэгэн арга юм. Цаасан дээр нэр болон дугаараа бичээд хуйлаад түүнд өгөөрэй. Дараа нь инээмсэглээд явах хэрэгтэй.

Түүнийг сайн мэдэхгүй бол ганц бие эсэхийг нь асуух
Хэрвээ түүнийг талаар сайн мэдэхгүй бол шууд очоод ганц бие эсэхийг нь асуугаад үзээрэй.