Хүн бусдыг магтах үедээ ихээхэн эргэлзэж хэлсэн үг нь үнэ цэнэгүй байхвий эсвэл хэтэрхий хөөргөчихвий гэж боддог байх. Гэвч огт тийм зүйл байхгүй юм. Бусдыг магтаж эсвэл өөрийнхөө тухай магтаал сонсох нь амьдралд том нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.
Магтаал нь таны дотоод сэтгэлийг хооллох хоол гэсэн үг

Бидэнд өдөр бүр хоол хэрэгтэй байдаг шиг магтаалыг ч өдөр бүр сонсохыг хүсдэг. Долоо хоногийн турш өдөр бүр магтаалын үг сонссон хүн эрч хүчээр дүүрэн байгааг судалгаагаар тогтоожээ. Магтаалын үг сонслоо гээд тэдний ажлын чанар буурч, муудаагүй байна.
Ажилчдаа магтах нь эерэг сэтгэгдэл төрүүлдэг

Мэдээж хүн бүр цалингийн төлөө ажил хийдэг. Ажилчдаа магтаж, сайшаах үед тэдний сэтгэл гутралыг тайтгаруулж, чадварыг нь үнэлж буйг мэдрүүлж, талархаж буйгаа мэдэгдүүлдэг байна. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар тухайн хүний амжилтыг үнэлж сайшаах нь цалингаа авахдаа баярладаг мэдрэмжтэй адил байдаг гэжээ.
Зөв магтах хэрэгтэй

Хүнийг магтах үедээ хэлж болохгүй зүйл гэж мэдээж байгаа. Нөгөө хүндээ эерэг сэтгэгдэл төрүүлэх ёстой шүү дээ. Ихэнх хүмүүс танихгүй хүнээ магтах үед буруу сэтгэгдэл төрүүлж магадгүй эсвэл миний үгийг тоохгүй гэж боддог. Гэвч энэ нь буруу ойлголт бөгөөд үнэндээ танихгүй хүний үг бодож байснаас том нөлөө үзүүлдэг байна.
Магтаал нь тууштай байдлыг бий болгодог

Шинэ чадвар болон мэдлэг эзэмших үед маш олон асуудал, сорилттой нүүр тулдаг. Ихэвчлэн бид түүнийгээ даван туулж чадахгүй үедээ бууж өгөн өөрийгөө авъяасгүй хэмээн буруутгадаг. Гэвч гол асуудал нь бид бусдаас магтаал авахгүйд байгаа юм. Магтаал нь хүнийг эрч хүчээр дүүргэж өдөөж өгч байдаг. Та бусдын бага ч болов амжилтыг үнэлж байгаарай.
Бусдыг магтах нь магтаал сонссоноос илүү гайхалтай мэдрэмж төрүүлдэг

Та сайн үйлсийн аянд оролцож, бусдад туслах дуртай юу? Бусдыг сайшаах үед яг л сайн үйлсийн аянд хандив өгсөн мэт мэдрэмжийг төрүүлдэг. Нөгөө хүндээ ч танд ч эерэг сэтгэгдэл төрүүлдэг юм.