Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бөгөөд өдөр бүр их хэмжээний мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрээс авч байна. Харин уг мэдээллийг ашиглан бусад улсаас суралцах бүрэн боломжтой. Өнөөдөр манай сайт бусад улсад хэрэгждэг хамгийн ухаалаг, хэрэгтэй гэж үзсэн xyyль дvpмийг цуглуулан бэлтгэлээ.
Португал улсад ажлын бус цагаар ажилтантай холбогдож, ажиллуулахыг xopиглoдoг

Ажил амьдралыг тэнцвэртэй байлгахын тулд Португал улс нь уг хуулийг 2021 онд танилцуулсан бөгөөд дарга нь ажилтантайгаа ажлын цаг дууссан үед холбоо барьж болохгүй юм. Үнэхээр яаралтай асуудал биш л бол захидал бичих эсвэл залгаж болохгүй.
Норвегит инфлюэнсерүүд өөрийн сошиал хуудсанд зураг оруулахдаа заавал засвартай эсэхийг бичин тэмдэглэх ёстой

Сүүлийн үед хэт их засвартай зурагнаас болж нийгэмд буруу ойлголт үүсэх болсон. Харин Норвегит уг асуудлыг шийдэхийн тулд засвартай зураг эсэхийг тэмдэглэх ёстой гэж үзжээ.
Швейцарийн Базельд бүх шинэ барилгууд дээвэр дээрээ ногоон байгууламжтай байх ёстой

Базель хот нь шинэ барилгууд дээвэр дээрээ ногоон байгууламжтай байлгах дvpмийг тогтоосон анхны хот юм. Ингэснээр агаарын бохирдолтой тэмцэх юм.
Уэльс улсад шинэ хүүхэд төрөх болгонд 2 мод тарьдаг

Уэльс улсад хүүхэд төрөх болгонд 2 мод тарьдаг бөгөөд нэгийг нь Уэльс-д, нөгөөг нь Уганда-д. Мөн хүүхэд өргөж авсан бол мөн адил 2 мод тарина.
Швейцарь-т усан гахайг ганцааранг нь тэжээж болохгүй

Усан гахай бол нийгмийн амьтан учир ганцаараа амьдарвал амархан уйдаж, ганцаарддаг. Тийм учраас Швейцарь-т ганц усан гахайг үрчлэн авч болохгүй гэсэн дvpэмтэй байдаг.
Зарим АНУ-гийн мужуудад хүйтэн цаг агаартай үед нохойгоо гадаа хонуулж болохгүй

Хэрвээ цаг агаар хэтэрхий хүйтэн эсвэл халуун байвал тэжээвэр амьтнаа 30 минутаас дээш хугацаанд гадаа байлгаж болохгүй.