Машины жижиг асуудлуудыг гарын доорх материалаар илүү зардал гаргахгүйгээр шийдэцгээе.

Шүдний ОО

Шүдний оо машины гэрлийг юунаас ч илүү цэвэрлэж чадна.

Сахлын хөөс

Өвөл машины шил цантаад болохгүй байвал сахлын хөөсөөр угаагаад үзээрэй

Алчуур

Шилэн дээр наасан наалт хуулахад хэцүү байдаг ба хуулахад цавуу үлдээж ахиад цэвэрлэх шаардлага гардаг. Үүнийг шийдэхийн тулд халуун усанд дүрсэн алчуураа наалтын эсрэг талд тавьж хэдэн минутын дараа хуулна.

Лимон

Жолоо барьж байх үед нойр хүрээд байвал хэлнийхээ доор лимон тавиад үзээрэй. Лимоны хүчил нойрыг сэргээх болно.

Гар ариутгагч.

Өвлийн цагт цоож нь хөлдчихсөн байвал гар ариутгагч түрхэхэд хэдэн минутын дараа гэссэн байх болно.