Энэ хүн яг л 60 настай хөгшин эмээ шиг харагдаж байгаа байх яг үнэндээ 15 настай охин юм. Уг Хятад охины нэрийг Сяо Фен гэдэг бөгөөд төрөлхийн генетикийн хөгшрөх өвчтэй юм. Түүний дотоод эрхтэн, сонсгол, хараа бүгд эрүүл боловч зөвхөн арьс нь 60 настай хүнийх шиг хөгширсөн байна. Үүний талаар цахим орчин зурагтаар гарсан бөгөөд шаардлагатай бүх зүйлээр туслах хандивын аян эхлүүлжээ.

Бүх төрлийн судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр эмч нар гоо сайхны мэс засал хийх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Шаардлагатай мөнгийг олохын тулд сайн үйлсийн аян зохион байгуулж 190,000 юань цуглуулж чадсан байна. Мэс заслын нийт төлбөр 500,000 юань болох байсан боловч эмнэлгийн зүгээс 70%-ийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдсэн байна. Харин явцын дунд эмнэлэг шийдвэрээ өөрчилж 100% төлбөрөөс чөлөөлжээ. Мэс засал хийсэн эмнэлэг охинд зориулж цуглуулсан мөнгийг ирээдүйд нь зарцуулахыг хүссэн юм.

Сяогийн аав хэлэхдээ: Миний охины арьс ой гарантай байхаас эхлээд унжиж эхэлсэн эхэндээ гайгүй болох байх гэж бодтол нас ахих тусам хөгшин хүн шиг харагдаж байсан. Сургуульд явуулахад охиныг минь хэн нэгний ээж гэж хүлээж авдаг, олны дунд явахын аргагүй хүн болгон эргэж хардаг байлаа. Дунд сургуулиа төгсөөд дахиад сургуульд явахгүй гэж шийдсэн.

Охины хэлснээр: Энэ өдөр миний хувьд хамгийн аз жаргалтай өдөр минь байсан би энэ мөчийг насан туршдаа санаж явах болно хэмээжээ. Сяогийн шинэ төрхийг хэвлэлийн бага хурлаар танилцуулж охинд нь аз жаргалтай ирээдүй бэлэглэсэн эмнэлгийн ажилтнуудад эцэг эх нь талархал илэрхийлжээ.
