Муурандаа сайн эзэн болж хоол өгч байна гэж бодтол эсрэгээрээ хордуулж байвал яах вэ? Идэж буй зүйлд нь анхаарал хандуулахгүй бол хор өгөөд байж магадгүй шүү.

Сүү сүүн бүтээгдэхгүүн

Нас биенд хүрсэн муур сүү, сүүн бүтээгдэхүүн харшилтай байдаг ба амтанд нь дуртай байж болох ч гэдсэнд тийм ч сайн биш. Хордлогод орж бөөлжих шинж тэмдэг илрэх тул сүүний оронд ус өгөхөд л болно.

Шоколад болон чихэр

Шоколаданд кофейн агуулагддаг бөгөөд хүнд хоргүй ч мууранд хор болж элгийг өвчлүүлдэг

Түүхий мах

Түүхий мах нь олон төрлийн нян болон паразит агуулагддаг учраас муурыг өвчлөхөд хүргэнэ. Маханд агуулагдах өөх, тос нь муурын нойр булчирхайд нөлөөлдөг.