Өнөөдөр манай сайтын зүгээс 2023 оны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн шинийн нэгний өглөө хэрхэн зүг мөр гаргах зааврыг хүргэж байна.

Гал суудал

ТӨРСӨН ОН:

Эрэгтэй: 2023, 2015, 2007, 1999, 1991, 1985, 1975, 1967, 1959, 1951, 1945, 1955, 1927, 1919
Эмэгтэй: 2019, 2011, 2003, 1995, 1987, 1979, 1971, 1963, 1955, 1947, 1939, 1931, 1923, 1915

Мөр гаргах: Зүүн урд зүгт буюу цог хийморийн зүгт гарч Ум базар пад дагийни хум мама бизьяа суха тарнийг 7-21 удаа уншаад зүүн хойд зүг рүү харан зогсож байгаад шүдэнз зурж гaл гapгaH цээрээ арилган чанх урд зүгт буй буян хишгийн зүгээсээ ирнэ.

Шороо суудал

ТӨРСӨН ОН:

Эрэгтэй: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022
Эмэгтэй: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020

Мөр гаргах: Баруун зүгт буюу цог хийморийн зүгт гарч “Ум бадма дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн зүгт шороо авч цацаад баруун урд зүгт буй буян хишгийн зүгээс ирнэ.

Төмөр суудал

ТӨРСӨН ОН:

Эрэгтэй: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021
Эмэгтэй: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021

Мөр гаргах: Баруун урд зүгт буюу цог хийморийн зүгт гарч “Ум радна дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад хойд зүгт төмөр эдлэлийн зүйлийг нугалж xyгaлaH хаяад баруун зүгт буй буян хишгийн зүгээс ирнэ.

Уул суудал

ТӨРСӨН ОН:

Эрэгтэй: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
Эмэгтэй: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Мөр гаргах: Баруун хойд зүгт буюу цог хийморийн зүгт гарч “Ум будда дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад урд зүгт харан зогсоод чулуу, шороо хаяад зүүн хойд зүгт буй буян хишгийн зүгээс ирнэ.

Мод суудал

ТӨРСӨН ОН:

Эрэгтэй: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
Эмэгтэй: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Мөр гаргах: Хойд зүгт буюу цог хийморийн зүгт гарч “Ум базар дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун урд зүгт харан зогсоод шүдэнзний мод хугалaH хаяж зүүн зүгт буй буян хишгийн зүгээс ирнэ.

Ус суудал

ТӨРСӨН ОН:

Эрэгтэй: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019
Эмэгтэй: 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023

Мөр гаргах: (энэ жил хар нохойн ам цог хийморийн зүгт таарсан буй учир эмийн зүгт гарна) Эмийн зүг буюу чанх урд зүгт гараад “Ум гарма дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун зүгт харж зогсон ус асгаад дээгүүр нь алхан гарч хойд зүгт буй буян хишгийн зүгээс ирнэ.

Хий суудал

ТӨРСӨН ОН:

Эрэгтэй: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016
Эмэгтэй: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Мөр гаргах: Урд зүгт буюу цог хийморийн зүгт гарч “Ум базар пад дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун хойд зүгт харан цаас хийсгэн зүүн урд зүгт буй буян хишгийн зүгээс ирнэ.

Огторгуй суудал

ТӨРСӨН ОН:

Эрэгтэй: 1916,1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
Эмэгтэй: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022

Мөр гаргах: Зүүн хойд зүгт буюу цог хийморийн зүгт гарч “Ум пагма дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн зүгт харан зогсоод цаас хийсгээд баруун хойд зүгт буй буян хишгийн зүгээс ирнэ.