Netflix дээр саяхан гарсан ‘Squid Game’ солонгосын олон ангит кино дэлхий дахинд амжилт олоод байгаа билээ. Тус кино “Netflix”-ийн шилдэг 10 цувралын жагсаалтыг тэргүүлсэн анхны Солонгос кино болсон юм.

Тэгвэл саяхан найруулагч Хван Дон Хёк 2-р улирлын талаар зарим зүйлийг дэлгэжээ. Тэрээр хэлэхдээ: 2-р улирал дээр би Frontman буюу зохион байгуулагч мөн хүмүүсийг тоглоомонд урьж нэрийн хуудас өгдөг залуугийн түүхийг харуулах бодолтой байгаа. Учир нь эхний бүлэг дээр үүний талаар тодорхой зүйл гараагүй болохоор олон хүмүүст таалагдана гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Гэсэн хэдий ч шинэ бүлэг дээр санаа зовох зүйл байсаар байна. Тухайн үед кино хийж байхдаа найруулагч Хван Дон Хёк маш их стресст орсны улмаас 6 шүдээ алдсанаа хэлжээ. Би ганцаараа киноны зохиол, найруулгаа хийж байгаа ч гэсэн 2-р бүлэг гарна гэсэн 100 хувийн баталгаа байхгүй. Гарахаар болсон ч гэсэн 2023 эсвэл 2024 онд гарч магадгүй гэжээ.