Олон хүмүүс биеийн өндрөөсөө ичиж хэрхэн өндөр харагдах талаар бодлогоширч цагийг бардаг. Намхан байна гэдэг зөвхөн генетикт суурилсан биш бөгөөд хүрээлэн буй орчин, хоол, хөдөлгөөний дутагдал гэх мэт олон зүйлээс шалтгаалдаг байна.
Шим тэжээлтэй хоол

Кальци болон Витамин D сайн агуулсан хоол нь биеийг өсөж томроход хамгийн хэрэгтэй зүйлс бөгөөд кальци нь ясанд, витамин D нь яс болон булчинд нөлөө үзүүлнэ.
Өдөрт 3 удаа хооллох бөгөөд цагийн хуваарийн дагуу дагаж мөрдөх хэрэгтэй.
Нартай өдөр гадуур алхах

Нарны туяанаас хангалттай их хэмжээний витамин D авч чаддаг. Зөвхөн өдрийн нар хамгийн үр дүнтэй байдаг бөгөөд өглөөний болон өвлийн улиралд нөлөө багатай байдаг байна.
Нуруугаа тэгшлэх
Суугаа ажилтай хүмүүс ихэнх нь бөгтгөр байдаг. Бөгтгөр нуруу нь таныг намхан харагдуулдаг бөгөөд нурууны хэлбэрээ засчихвал биеийн өндөр нэмэгдэх болно.
Хангалттай унтаж байх

Галзуу сонсогдож байна уу? Хүн унтаж байх үед хамгийн их өсөлтийг үзүүлдэг бөгөөд өдөрт наймаас доошгүй цаг унтаж байж үр дүн мэдэгдэнэ.
Мэдээж унтах байрлал мөн чухал байдаг бөгөөд дэр дэрлэхгүйгээр эгц дээшээ харж унтаарай.
Дасгал хийх
Бүх биеийн дасгал болон спорт өндөр болгодог гэдгээрээ алдартай билээ. Мөн нурууны сунгалт хийх нь хамгийн сайн үр дүнг үзүүлэх болно.