Хос болгон харилцаанд юу сайн, буруу байдгийг өөрийн ухагтхуунаар ойлгодог. Зарим хүмүүс муудалцах нь харилцаанд муугаар нөлөөлдөг гэж үздэг бол зарим нь асуудлаа шийдвэрлэхэд тусалдаг гэж үздэг. Хэрвээ та өөрийн харилцааг тодорхойлохыг хүсвэл дараах 5 төрлөөс харж болно.
Маргаанаас зайлсхийгчид

Хэрвээ та болон таны хамтрагч харилцаагаа аль болох төгс бөгөөд тогтвортой байлгахыг хичээдэг бол маргаанаас зайлсхийгчид мөн юм. Та хоёр хоёулаа өөр өөр хувийн сонирхолтой бөгөөд хайр байхад л болно гэж боддог учраас өөрийгөө нэг их илэрхийлээд байдаггүй. Ийм харилцаатай хүмүүс нөгөө хүнээсээ илүү гарах гэж хичээдэггүй бөгөөд санал нийлж буй зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлдэг. Гэвч хэт их маргаанаас зайлсхийж болохгүй, учир нь хамтрагч тань анхаарал халамжаар дутагдаж үнэнч бус үйлдэл гаргах боломжтой юм.
Тогтворгүй, хувирамтгай

Уг төрлийн хосууд харилцаандаа дуртай, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байдаг. Та хоёр нэгнээ хүндэлдэг, хошигнодог, шударга ханддаг, элдэв буруу санаагүй байдаг учир өөрийн бодлоо хуваалцахад амархан байдаг. Таны хайр сэтгэл гүн харилцаа, өрөвч сэтгэл, хошигнож инээх зэрэг зүйлс дээр тулгуурласан байдаг.
Нэгнээ баталгаажуулж нотлох

Хамтрагчийнхаа бодлыг ойлгохын тулд шаргуу хөдөлмөрлөдөг хосууд. Өөрийн асуудлыг зөөлөн, тайван байдлаар шийддэг. Өөрийн алдааг ухамсарлаж нэгэндээ буулт хийж чаддаг.
Хоорондоо зөрөлддөг

Та үргэлж өөрийгөө хамгаалж, түүнээс маш их шүүмжлэлийг хүлээж авдаг уу? Хамтрагч тань зөвхөн өөрийн бодлыг зөвтгөдөг мэт санагддаг уу? Тийм бол та сөрөг төрлийн хосуудын эхний шинж тэмдэгтэй харилцаанд оржээ. Ийм нөхцөлд асуудлаа маргалдаж шийдэх ямар ч боломжгүй, учир нь нэгнээ дэмждэггүй, ойлгодоггүй. Мөн таны дандаа сонсдог өгүүлбэр бол “Чи дандаа” “Чи хэзээ ч” гэх мэтээр эхэлдэг.
Холдчихсон

Ийм харилцаанд байгаа хосуудын мэдэрч буй мэдрэмж нь ихэвчлэн шүүмжлэл, үл тоомсорлолт, өөрийгөө зөвтгөж хамгаалах, хувийн нууцаар дүүрэн байдаг. Эцэст нь түүнээс холдох хүслээр дүүрчихсэн байдаг. Учир нь харилцаагаа сэргээх ямар ч боломжгүй гэж үзэх бөгөөд учир нь итгэл сэтгэл аль хэдийн алга болчихсон байдаг.