Та онгоцоор нисэж байх үедээ яагаад хоол нь ийм амтгүй юм бол? гэж бодож байсан уу? Онгоцоор нисэж байгаагүй ч гэсэн хачирхалтай зүйлс ч гэсэн сонсож байсан гэдэгт итгэлтэй байна. Манай сайт та бүхэнд Нисэх онгоцны талаар үргэлж асуухыг хүсдэг асуултанд хариулав.

Яагаад цонх нь дугуй хэлбэртэй байдаг вэ?

Цонхны хэлбэр нь бидний аюулгүй байдалд шууд хамааралтай юм. Учир нь дөрвөлжин хэлбэртэй цонхны өнцөг нь агаарын даралтаас болж хамгийн их хагарах магадлалтай байдаг. Дугуй хэлбэр даралтыг багасгаж хагарахаас сэргийлдэг байна.

Яагаад онгоц нь улаан, ногоон гэрэлтэй байдаг вэ?

Эдгээр гэрлийг онгоцны байрлалыг мэдэхэд ашигладаг. Улаан гэрэл нь зүүн далавч дээр, ногоон гэрэл нь баруун далавч дээр байрладаг. Ингэснээр онгоцны харагдах байдал сайжирч, удирдах хэсэгт хэрэгтэй байдаг.

Онгоцны хаалгыг онгойлгох боломжтой юу?

Боломжгүй. Учир нь хаалгыг онгоцны нисгэгч удирдлагын хэсгээс түгжсэн байдаг. Харин нисэж байх үед онгоцон доторх даралт нь гаднах даралтаас өндөр учраас газардхаас нааш онгойлгох боломжгүй юм.

Яагаад хоол нь амтгүй санагддаг вэ?

Тэд хоолоо аль эртнээс бэлтгэчихсэн байдаг бөгөөд хатахаас сэргийлж сумс хийдэг. Мөн онгоцны хуурай орчин, бага агаарын даралт, хэт их чимээ нь хүний үнэрлэх болон амтлах мэдрэмжийг бууруулж байдаг. Магадгүй онгоцны хоолыг газар дээр идвэл амттай байх болно.