Эдгээр хүмүүс эрдэнэсийн эрэлд явж, хайгуул хийхээс бус ердөө амьдарч буй газраасаа үнэт зүйлс олж баяжжээ.
Ван Гогийн зураг

Алдарт уран зураач Ван Гогийн бүтээл болох Монмажур дахь нар жаргалт гэх зураг нь нэгэн ховор эдлэл цуглуулагчийн зооринд байжээ. Учир нь 1908 онд нэгэн хүн уг зургийг хуурамч учраас үлдээгээд явсан ба бараг 100 жил мартагджээ. Ингээд цуглуулагчийн байрыг худалдан авсан хүн зургийг мэргэжлийн хүнээр харуулж алдарт зураач өөрөө зурсан болохыг баталжээ.
Аланд зориулсан хадгаламж

Энгийн нэгэн Америк дах гэр бүл байраа шинээр засварлахаар шийдэж санамсаргүйгээр нуугдсан сейф олжээ. Дотор нь $51,000 , 1960 оны бурбон мөн ном байжээ. Зурвас дээр “Алан, энэ номыг уншаарай” гэсэн бичиг байсан бөгөөд эхнэр нөхөр тэр хүнийг олохоор шийджээ.
Комик номын анхны хэвлэл

Барилгын ажилчин Минесотта-д шинэ байр худалдан авч ханыг нь нурааж байжээ. Гэтэл ханан дотроос цаасны цуглуулга олсон бөгөөд 1938 оны ховор комик ном олжээ. Уг ном нь Сүперман цувралын анхны хэвлэл байсан бөгөөд $175,000 заржээ.