Хүмүүс гэртээ хоол хийхээс залхуурах үед хаашаа явдаг вэ? Мэдээж хоолны газрын зүг явдаг билээ. Үйлчлүүлдэг хүн бүр харилцан адилгүй байдаг. Эелдэг, ааш муутай хүн олон ба тэр болгонтой учраа олдог хүн бол хоолны газрын үйлчлэгч юм.

Тухайн хоолны газарт ууртай, хоол голдог гэдгээрээ алдартай 89 настай Валтер гэх өвөө үйлчлүүлдэг байжээ. Харин түүний ааш занг үл хайхран үйлчилдэг байсан эмэгтэйг Мелина гэдэг.

Өдөр бүр Валтер-тай инээмсэглэж харьцдагт бусад ажилчид гайхширдаг байв. Нэгэн өдөр Валтер ирэхээ больж сураг ажиггүй болов. Мелина сонин уншиж байгаад түүнийг бурхан болсныг мэдсэн юм.

Хэд хоногийн дараа Валтер-ын хуульч ирж Валтер муухай аашилдаг байсан ч үргэлж Мелинад талархдаг тухай хэлж 50,000$ болон өөрийн унадаг байсан машиныг гэрээслэн үлдээсэн гэдгийг хэлэв.