Нэгэн Тайланд залуу онлайнаар iPhone гар утас худалдаж автал оронд нь iPhone хэлбэртэй кофены ширээ иржээ.

Тэрээр хэлэхдээ тухайн утас үнэхээр хямд байсан бөгөөд замын зардал нь бусдаасаа үнэтэй байсныг гайхсан хэмээн өөрийн сошиал хуудсандаа нийтэлжээ. Гэвч хямд үнэ харсан тэрээр уг наймаанаас татгалзаж чадалгүй авсан аж.

Харин бүх зүйл буруу байсныг том хайрцагтай илгээмж ирэх үед л ойлгожээ. Уг ширээг зарсан байгууллагын буруу биш байсан бөгөөд тэрээр хямд үнэ харж барааны тайлбарыг уншаагүйгээс ийм зүйл болжээ.