Та хэзээ сүүлд аялалд гарсан бэ? Магадгүй энэ муур хэнээс ч илүү аялалд гарсан бололтой. Украйнд байрлах нэгэн ачилтын компани ачаан дотроос гадны биет илрүүлжээ. Харин муур амьд байсан ба тийм ч муу харагдаагүй гэнэ.

Уг муур нь 21 хоногийн турш 3000 километр аялж Украйнаас Израиль хүрчээ. Муурын ганц идсэн зүйл нь ачигдаж байсан чихэр байсан байна. Хүмүүсийн гайхшруулж байгаа зүйл нь мууранд уух ус байгаагүй ч эрүүл хэвээр байсан явдал юм.

Тэр амьд үлдсэн нь үнэхээр гайхамшиг бөгөөд ачаанд байсан усны дусал чихрээр өл даасан гэж таамаглаж байгаа аж.

Хяналтын камер шалгаад үзтэл ажилчид чихэртэй хайрцгуудыг зөөж байх хооронд муур орчихсон байжээ.