Хэрвээ коала баавгай хөдөлгөөнгүй удвал гайхах зүйлгүй. Тэд чинь угаасаа өдрийн 20 цаг унтдаг амьтад. Гэтэл нэгэн үхэр зусаг үүрэндээ бүхэл бүтэн гурав хоног хөдөлгөөнгүй, ус уухгүй хоол идэхгүй байсан гэнэ. Түүний эзэн болох бяцхан охин санаа зовж мал эмнэлэг дээр аваачаад үзүүлсэн бөгөөд

“Үүрнийхээ буланд хөдөлгөөнгүй суугаад байсан, хэд хоногийн өмнө хөргөгчний доор ороод нуугдсан” гээд хэлтэл эмч нар үзэж байгаад амных нь дотор хөргөгчид наадаг соронз олжээ. Тэгээд мэдээж үүр нь төмрөөр хийгдсэн, аман доторх соронз нь төмөртэй нийлээд түүнийг хөдөлгөөнгүй болгочих нь тэр. Соронзыг нь авсны дараа үхэр зусаг хурдхан хоолоо идэж, ус ууж эхэлжээ.