Түүнийг Жерри Виндл гэдэг бөгөөд ижил хүйстэн залуу юм. Бусад хүмүүс түүнийг үргэлж аав болж чадахгүй хэмээн хэлдэг байсан бөгөөд түүндээ ч итгэчихсэн явж байж. Харин нэгэн өдөр түүний амьдрал тэр чигтээ өөрчлөгдөж яг л үлгэрийн мэт адал явдал эхэлжээ.
Бүх түүх сэтгүүлийн нийтлэлээс эхэлсэн юм

Жерри Виндл-ийн аав болох мөрөөдөл нь өдрийн бодол шөнийн зүүд болчихсон байсан юм. Нэгэн өдөр сэтгүүлийн нийтлэлийг уншиж байтал Камбож дах өнчин хүүхдийн газрын талаар олж мэдсэн юм. Тэрээр хором ч эргэлзэлгүй шууд Камбожийн эрх бүхий газар уруу залгаж, удалгүй гайхалтай мэдээ хүлээн авсан юм.

2000 оны 6-р сард, Камбожийн Пном Пен гэх хотод очиж ирээдүйн хүү болох Жордан-тай танилцжээ. Жордан хүү хэд хэдэн өвчтэй байсан бөгөөд Жерри Флорида дах гэртээ түүнийг авчран асарч сувилснаар эдгээж чаджээ.
Шинэ гэр бүлд хэд хэдэн асуудал тулгарав

Америк-т ирээд шинэ гэр бүл маань хэд хэдэн саад тотгортой нүүр тулсан юм. Жордан эрүүл мэндийн асуудалтай, ядарч туйлдсан ба англи хэл сурахаасаа өмнө дохионы хэлээр Жерри-тэй ярьдаг байсан юм.
Тухайн үед Жордан 2 настай мөртлөө дөнгөж 7кг жинтэй байсан ба Жерри түүний төлөө чадах бүхнээ зориулна хэмээн андгайлжээ.


Санаандгүй байдлаар Олимпын карьераа эхлүүлэв
Жорданы Олимпын мөрөөдөл түүнийг 7 настай байхад эхэлсэн юм. Тэрээр усан сэлэлтийн бааз дээр алдарт дасгалжуулагч Рон О’Брайен-ийн хүүтэй тааралдаж найзууд болсноор тусгай усан сэлэлтийн бэлтгэлд хамрагдаж чаджээ.

Өнөөдөр Жордан Америкийн нэгдсэн улсын төлөө Олимпд өрсөлддөг ч сэтгэлдээ Камбожийн төлөө ч өрсөлддөг юм.