Ядрах, туйлддаг ч гэртээ байгаа үр хүүхэд, гэр бүлээ бодон ядрахаа умартан ажилладаг. Харин цалин буух өдөр иртэл ердөө 9 доллар байсан гэнэ. Мэдээж энэ нь хүний хэрэглээнд яагаад ч хүрэлцэхгүй мөнгө билээ. Зөөгчөөр 70+ цаг ажиллаад цагийн 2 доллар авна гэдэг яагаад ч зүйд нийцэхгүй. Гэвч тэрээр үйлчлүүлэгчдийн сайхан сэтгэлд итгэж найддагаа нуулгүй хэлсэн бөгөөд цайны мөнгө нь бараг л цалин болчихдог гэв.

Аалия Кортез нь өөрийн амьдралын талаар нуулгүй хэлсэн бөгөөд ганц бие ээж ажиллаж амьдарна гэдэг хэцүүхэн байдаг. Үргэлж хүүтэйгээ цагийг өнгөрүүлэхийг хүсдэг гэдгээ хэлэв.

Хүмүүсийн өгсөн цайны мөнгө нь бараг цалин нь болдог тэрээр “Хэрвээ ямар нэг гэнэтийн асуудал тулгарвал эдийн засгийн хувьд хүндэрнэ, бид бүгдэд тогтвортой цалин хэрэгтэй” гэв.