Хүн дунджаар амьдралынхаа 3/1-ийг унтаж өнгөрүүлдэг. Хүн унтаж байхад бие нь амарч байдаг ч тархи нь ажиллаж дараагийн өдөрт бэлдэж байдаг юм. Ингээд хүн дуртай, дургүй ч зүүд зүүдэлж эхэлдэг байна.

Уг үзэгдэл нь бүх хүнд тохиолддог

Хэрвээ таны зүүд хэд хэдэн өдөр давтагдаж байсан бол бүү санаа зов. Учир нь уг үзэгдэл нь бүх хүнд тохиолддог бөгөөд бага настай хүүхдүүдийн 35%, өсвөр нас болон насанд хүрсэн хүмүүсийн 60-75%-д нь тохиолддог юм. Мөн судалгаагаар хэдэн ч насны хүмүүст тохиолдох боломжтой гэж үзжээ.

Юуны тухай ихэвчлэн зүүдэлдэг вэ?

Давтагддаг зүүд зүүдэлсэн хүмүүсээс судалгаа авсан бөгөөд үүнд: 1. yн.ax
2. Хэн нэгэнд хөөг.дөх
3. Сургуульдаа буцаж орох
4. Чухал арга хэмжээ, уулзалтад бэлтгэлгүй орох
5. Нисэх

Эдгээр зүүдний ихэнх нь сөрөг болоод сэтгэл гутралыг өдөөсөн зүүд байгааг харж болно. Сэтгэцийн хувьд эрүүл хүн нэг зүүдээ давтаж зүүдэлдэггүй гэсэн судалгаа байдаг ажээ.

Таны сэтгэл юу мэдэрч буйг харах боломжтой

Ихэвчлэн сурагчид ямар нэг зүйлд бэлтгэлгүй оролцох тухай зүүдэлдэг. Ямар нэг зүйлээс унах нь айдас болон өөртөө итгэлгүй байдлыг илэрхийлнэ, шүд унах нь ичимхий хүн өөрийгөө илэрхийлж чадахгүй байгааг илтгэнэ.

Ямар нэг зүйлийг засах хэрэгтэйг хэлж байдаг

Давтагддаг зүүд нь тухайн хүний амьдралд ямар нэг зүйл болохгүй байгааг хэлж байдаг эсвэл өмнө нь тохиолдсон зүйл зүүдэнд нь орж ирдэг хэмээн үздэг ажээ.

Давтагддаг зүүдийг хэрхэн багасгах вэ?

Давтагддаг зүүд нь ихэвчлэн стрессээс үүдэлтэй учраас хамгийн шилдэг арга бол стрессээ багасгах юм. Хангалттай сайн унтаж, өөрт таатай байрлалаар амарч, эрүүл хооллолт, дасгал хийснээр илүү үр дүнтэй байх болно.