Энэ бүсгүйг Надя гэдэг, одоо тэрээр 14 хүүхэдтэй алдарт эх юм. Анх тэрээр 6 хүүхэдтэй байсан бөгөөд 7 дахь хүүхдээ т.өрүүлэхээр бэлдэж байжээ. Гэвч нэг хүүхэд биш б.урханы бэлэг гэмээр 8 ихэр хүүхэд т.өрүүлж 14 хүүхдийн ээж болжээ. Олон хүмүүс түүнийг хэцүү байгаа гэж боддог ч тэрээр тийм ч хэцүү биш харин ч жаргалтай байдаг гэж хэлжээ. Манай сайт та бүхэнд 14 хүүхдийн ээж болсон тухай мэдээ бэлтгэлээ.

Надя 7 дахь хүүхдээ төрүүлээд болно гэж бодож байжээ.

Ганц бие ээж боловч тэрээр үргэлж өнөр өтгөн гэр бүлтэй байхыг хүсдэг байжээ. Тухайн үед 6 хүүхэдтэй болсон байсан ч 7 хүүхэдтэй болохоор шийдсэн ажээ. Гэвч дахин хүүхэд тээх боломжгүй гэж эмч хэлсэн боловч Надя бууж өгөлгүй үр шилжүүлэн суулгах ажилбарт орж эхэлжээ.

Нийт өөрийн хүслээр 6 үр суулгасан байна. Гэвч б.урхан түүнд 1 хүүхэд биш 8 ихэр хүүхэд заяажээ.

8 ихэр хүүхэд нэгэн зэрэг тээх нь түүнд хэцүү байсан

1 хүүхэд тээх тийм ч амар биш байдаг. Тэгвэл 8 хүүхэд тээх ямар байх вэ? Түүний гэдэс ердөө 9 хоногийн дотор томорч эхэлсэн бөгөөд 6 сартай байхад х.авирга нь ху.гарч байжээ. Мэдээж төрөх явц хүнд байсан болохоор х.ийсвэр х.агалгаагаар төрүүлжээ. Аз болоход 8 хүүхэд бүгдээрээ эрүүл саруул төрж, бүгд амьд үлдсэн анхны түүхэн явдал байжээ.

Тэд бүгдээрээ 3 унтлагын өрөөтэй байранд амьдардаг

Мэдээж олуулаа болохоор том байранд амьдрах нь мэдээж гэхдээ хамгийн том асуудал өсгөн хүмүүсжүүлэх явдал байлаа. Надя хүүхдээ т.өрүүлэх үедээ ажилгүй байсан бол одоо тэрээр Оранж Коантри мужид шаргуу ажиллаж байгаа ажээ.

Тэд гэр бүлээрээ цагаан хоолтон, ээжийгээ дуурайж цагаан хоолтон болсондоо хүүхдүүд нь дуртай байсан гэдэг. Одоо хүүхдүүд нь бүгдээрээ цахим сургалтанд сууж байгаа болохоор ар гэртээ санаа зоволтгүй ажлаа сайн хийх боломжийг давхар олгодог ажээ.

Та юу гэж бодож байна? 14 хүүхэдтэй байсан бол танд ямар санагдах байсан бэ?