Зураастай нүдний шил нь зөвхөн гоо зүйн хувьд нөлөөлөөд зогсохгүй хараанд муугаар нөлөөлдөг. Мөн та шилээ хэр зүүж байгаагаас шалтгаалан толгой өвдөх, нүд ядрах шалтгаан болдог. Иймд манай сайт та бүхэнд нүдний шилээ хэрхэн зөв арчлах мөн хэрхэн зураасын арилгах талаар мэдээ бэлтгэн хүргэж байна.

Үрэлт өгөхгүй зөөлөн найрлагатай шүдний оо

Хоёр шилэн дээр бага хэмжээний шүдний оо түрхээрэй. Таны хэрэглэж буй шүдний оо линзийг гэмтээж болзошгүй тул цайруулагч бодис эсвэл зүлгүүрийн бодис агуулаагүй эсэхийг шалгах нь маш чухал юм. Мөн зуурмаг нь зөвхөн цагаан өнгөтэй байх ёстой. Үүний дараа шилний цагийн зүүний дагуу зөөлөн цэвэрлэнэ. Зураастай хэсгүүдэд илүү удаан зүлгэх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь усаар сайтар цэвэрлээд шилний алчуураар хатаагаарай.

Машин цэвэрлэгч шингэн вакс ашиглах

Цэвэрлэгч ваксаа хөвөнд шингээгээд шилний хоёр талыг зүлгээрэй. Үүний дараа усаар биш шилний алчуураар арчаарай.

Авч явах

Олон хүмүүс нарны, харааны шилээ шууд хамгаалалтгүй авч явдаг. Үүнээс болж зурагдах, өнгө алдах зэрэг асуудлууд үүсч эхэлдэг.

Иймд та аль болох зориулалтын саванд хийж хэвшээрэй. Тэглээ ч нүдний шил тийм ч хямдхан бүтээгдэхүүн биш шүү дээ.