Үнэтэй бүтээгдэхүүн ашигласан ч үр дүн нь таны сэтгэлд хүрэхгүй байна уу? Тэгвэл нүүрний роллер нь гайхалтай арьсны нууц нь гэнэ.
Арьс цайруулна

Роллер нь нүүрний цусны эргэлтийг сайжруулж арьсыг цагаан харагдуулдаг. Ердөө таван минут ашиглахад л нүүрний цусны эргэлт сайжирдаг байна.
Нүүрний хавагналт багасгана

Роллероор нүүрээ массажлах үед тунгалгийн суваг нээгдэж хаван бууна.
Арьс амраадаг

Хаш чулуугаар хийсэн роллер нь арьсанд хүрсэн ч хүйтэн байдаг учир улаасан, хэт мэдрэг арьсыг амраадаг.
Арьс арчилгааны бүтээгдэхүүнийг жигд тарааж өгдөг

Нүүрний роллер нь тос, маск гэх мэт бүтээгдэхүүнийг жигд тарааж арьсанд үзүүлэх нөлөөг ихэсгэдэг.
Роллер нь нүүрний хэлбэр засдаг ба чихний доор массаж хийж өгснөөр илүүдэл шингэнийг гадагшлуулж арьс чангалдаг байна.