Сюзан болон Жон хоёр гэрлээд 15 жил болжээ. Бусад хүмүүсийн хүсээд олж чадахгүй гайхалтай харилцаатай байсан бөгөөд энэ бүх явдал Сюзан гэр бүлийн зураг авахуулахаар шийдсэн тэр мөчид болсон юм.

15 жилийн гэрлэлтээ гэрэл зурганд үлдээхийг Сюзан туйлаас их хүсэж байсан бөгөөд нөхөр нь яагаад ч юм дургүйцээд байсан юм. Мэдээж Сюзан зураг авахуулахаас нааш санаа нь амрахгүй байсан ба тэр дор нь зурагчин хөлсөлжээ.

Нөхөр нь яагаад зураг авахуулах шиг жижигхэн зүйлийг дэвэргэж уурлаад байгааг Сюзан гайхаад олохгүй байв. Гэвч яг тэр зураг нь бүх үнэнийг илчилнэ гэж санасангүй.

Зургаа авахуулж дуусаад Сюзан бэлэн болсон гэр бүлийн зургаа харж байтал Жоны гаран дах хуримын бөгж нь өөрийнхтэй нь тохирохгүй байгааг анзаарсан юм. Тэрээр нүдэндээ ч итгэхгүй олон дахин тулгаж харсан ч яав ч биш байлаа. Сюзаны толгойд “Энэ бөгж минийх биш юм бол өөр хэний бөгж юм бэ?” гэсэн бодол эргэлдэж байв.

Нулимстай нүдээр нөхрөөсөө тайлбарлахыг шаардах үед тэрээр “4 жилийн өмнө Gym-д явж байгаад бөгжөө тайлаад усанд ортол бөгж маань алга болчихсон байсан. Чамайгаа гомдоохгүй гэсэндээ төстэй бөгж худалдан авсан нь энэ” хэмээн хэлжээ. Гэвч эхнэр нь яагаад ч уг түүхэнд итгэхгүй байсан ба төд удалгүй салах өргөдлөө өгчээ.

Та юу гэж бодож байна? Нөхөр нь үнэнээ хэлж байсан болов уу?