Ном уншиж байхдаа бид ихэнхдээ дүрүүдийг толгойдоо төсөөлдөг. Гэвч эдгээр номууд кино болж хувирвал бүх зүйл бидний оюун санаанд байснаас арай өөрөөр өрнөдөг. Жүжигчин бүр дүрдээ өөр өөрийн гэсэн онцлогтой байсан тул бид дуртай дүрээ сонгоход хэцүү байх нь мэдээж. Үүний зэрэгцээ, бидний дуртай алдартай дүрүүдыг өөр өнгө төрхтэй харах нь хүмүүсд хэр их таалагдаж байгаа нь сонирхол татаж байна. Манай сайт та бүхэнд олны танил алдартай дүрүүдийг өөр дүр төрхтэй болгосон 7 тохиолдол хүргэж байна.

1. Aquaman-ний дүрд Жейсон Момоа

DC-ийн шүтэн бишрэгчид  нь Aquaman-ийг шаргал үстэй, булчинлаг булчинтай хагас бурхан гэдгээр нь мэддэг байх. Кинонд Жейсон Момоаг Акваман/Артур Карригийн дүрд тоглуулсан бөгөөд нэг том ялгаа нь алтан шаргал үс сахалны оронд хар үстэй, сахалтай байв.

2. Ajak-ийн дүрд Салма Хайек

Салма Хайек MCU-ийн  Eternals кинонд Ajak-ийн дүрд тоглосон ч комикс дээр тэс өөрөөр дүрсэлсэн байдаг. Marvel Comics-д Ajak 185см өндөртэй эрэгтэй байдаг. Эмэгтэй дүрийн хувирал нь ихэнх шүтэн бишрэгчдэд тийм ч таатай байгаагүй аж.

3. Ахмад Немогийн дүрд Насируддин Шах, Патрик Стюарт

Жюль Верн зохиолууддаа ахмад Немо /Ханхүү Даккарын дүр харуулдаг. Немо бол нууцлаг далайн судлаач, Энэтхэгийн хааны хүү гэдгээрээ алдартай бөгөөд кинонд түүнийг Энэтхэгийн жүжигчин Насируддин Шах,  мөн Патрик Стюарт хоёр дараалан дүр бүтээсэн байдаг.

4. Heimdall-ийн дүрд Идрис Эльба

MCU-д Heimdall Солонго гүүрний харуулаар томилогдсон Асгардыг харуул байдаг. Heimdall комикс дээрээ цагаан арьст, том биетэй эрэгтэй байдаг боловч кинон дээр хар эрэгтэйгээр гаргасан байдаг.

5. Муур эмэгтэйн дүрд Мишель Пфайфер, Халли Берри нар

Алдарт муур эмэгтэй бол DC ертөнц дэх Бэтмэний холбоотон бөгөөд цаг хугацааны явцад өөр өөр жүжигчид энэ дүрийг дахин бүтээжээ. Мишель Пфайффер Бэтмэн эргэн ирсэн кинонд дүр бүтээж чадсан бол Холли Берри муур эмэгтэйг өөр өнгө төрхтэй бүтээсэн ажээ.

6. Кирстен Данст, Эмма Стоун, Зендаяа нар MJ дүрд

Хүн аалзыг Тоби Магуайр, Эндрю Гарфилд , Том Холланд нар бүтээсэнтэй адил түүний хайр дурлалын сонирхол кинон дээр ч өөрчлөгдсөн. Кирстен Данст, Эмма Стоун нар Мэри-Жэйнгийн дүрд тоглосон бол шинэ Spiderverse-д Зэндаяа MJ-ийн дүрийг бүтээжээ.

7. Ариэлийн дүрд Халле Бэйли

Бяцхан лусын дагина Ариэлийг бид үзэсгэлэнтэй, улаан үстэй, сайхан сэтгэлтэй гэдгээр нь мэднэ. Диснейн шинэ Бяцхан лусын дагина кинонд Халле Бэйли Ариэлийн дүрийг бүтээхээр болсон нь олны анхаарлыг татаад байгаа билээ. Хүмүүсийн шүүмжлэл одоогоор хоёр талтай байгаа бөгөөд кино гарах хүртэл тодорхой дүгнэлт гарахгүй бололтой.