Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг байгалиас заяачихсан чадвар биш. Биднийг эцэг эх маань яаж хүмүүжүүлнэ яг тэр аргаар нь бид хүүхдээ хүмүүжүүлдэг билээ. Гэвч бидний зөв гэж итгэж ирсэн аргууд үнэндээ бу.руу үр дагавар дагуулдгийг та мэдэх үү?
Хүүхдэд чихэр өгвөл хөдөлгөөнтэй болчихдог

Хүүхэд нь хэт дэггүйтэж, хөдөлгөөнтэй болчихвол саяхан идсэн чихэр нь цу.сан дах чихрийн хэмжээг нь ихэсгэчихлээ хэмээн ихэнх эцэг эхчүүд боддог. Гэвч судалгаагаар чихэр нь тухайн хүүхдийн эрч хүчтэй байгаатай огт хамаагүй бөгөөд нойр багатай гэх мэт шалтгааны улмаас ийм болдог гэжээ.
Эцэг эх нь хүүхдийнхээ өмнө маргалдаж болохгүй

Хүүхдийнхээ өмнө маргалдвал тэднийг айл.гана гэж хүн бүр боддог билээ. Харин нэг нэгэнрүүгээ орилохгүйгээр асуудлаа шийдэж чадвал энэ нь хүүхдэд сайн үлгэр дуурайлал болох юм.
Хатуу га.раар хүмүүжүүлэхгүй бол дураараа болчихно

Мэдээж хүүхдийнхээ үйлдэл болгонд хариу үзүүлнэ гэдэг боломжгүй. Гэвч мэргэжилтний үзэж байгаагаар хүүхдийнхээ сөрөг зан авирт хариу үзүүлэхгүй байх нь зөв техник гэжээ.
Хатуу эцэг эх зөв хүүхэд өсгөдөг

Хэрвээ та хатуу гараар өсгөх аргыг ашигладаг бол таны хүүхэд зөв гэж бодсондоо тухайн үйлдлийг хийхээс бус айсандаа хийдэг болчихдог байна.
Хүүхдээ магтвал ухаантай болдог

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хүүхдийг магтах үед шаргуу суралцахаас татгалзаж, магтуулах дуртай болгочихдог байна. Эцэг эхдээ сэтгэгдэл төрүүлж магтаал сонсож, хэцүү даалгавраас зайлсхийдэг байна.