Нисэх онгоцны салбар бол үргэлж дүрмийн дагуу үйл ажиллагааг явуулж байдаг. Онгоцны үйлчлэгчийн хувьд олон дүрэм дагаж мөрддөг бөгөөд эдгээр нь үйлчлүүлэгчийн хувьд энгийн зүйл шиг санагдах болов уу

Бөхийж болохгүй

Үргэлж зогсоогоор үйлчилгээ үзүүлдэг тэдний нуруу хөшиж ядрах үе байдаг. Сандал дээр сууж амарч болох хэдий ч энэ нь мэргэжлийн бус харагдах тул яасан ч зөвшөөрдөггүй байна. Дүрэмт хувцас өмссөн цагаас эхлээд бүх дүрмийг дагах шаардлагатай ажээ.

Хурц үнэртэй ус түрхэж болохгүй

Эрүүл, цэвэрхэн байдал нь онгоцны салбарт амин чухал зүйл. Хурц үнэртэн цацах үед үйлчлүүлэгч, хамт ажиллаж буй хүмүүст, нисгэгчид таагүй мэдрэмж төрүүлэх учраас хориглодог байна.

Таны цүнхийг өргөж өгөх ёсгүй

Нэг онгоцонд дор хаяж 200 хүн үйлчлүүлж байдаг. Хүн болгоны цүнхийг өргөж тусална гэдэг үйлчлэгчийн нуруунд маш муу учраас зөвшөөрдөггүй. Харин үүний оронд хаалгыг нь барьж өгөөд тусалж болно.

Гол хэсгээр гүйж болохгүй

Онгоцны үйлчлэгч бүх үйлчилгээг дээд зэргээр үзүүлэхийг хүсдэг. Гэхдээ ямар нэг зүйлд яарах тохиолдол байсан ч гүйж болохгүй. Учир нь бүдэрч унах эсвэл хүмүүст муугаар харагдах болно.

Хүмүүсийн өмнө хоол идэж/ууж болохгүй

10000 метр өндөрт нисэж байгаа учраас хоол идэж тэнхээтэй байх шаардлагатай. Тэд хоол идэхийн тулд хөшиг татаж байгаад идэх ёстой.

Чихэвч зүүж болохгүй

Онгоцны үйлчлэгч юу ч болж байсан чихэвч зүүж болохгүй. Чих бол ажлын гол хэрэглүүр юм. Онгоц, үйлчлүүлэгч дуудах, гэнэтийн байдалд бэлэн байхын тулд бүгдийг сонсож байх шаардлагатай.

Үргэлж бугуйн цагтай байх ёстой

Цаг бол хамгийн чухал зүйл. Онгоц газардах, нисэх, үйлчилгээ үзүүлэх цаг гэх мэт чухал зүйлүүдийг цагийн дагуу гүйцэтгэхэд шаардлагатай.

Цайны мөнгө авч болохгүй

Тэдний гол зорилго бол үйлчлүүлэгчийг аюулгүй байлгаж хоол, ундаагаар хангаж байх. Хэрвээ та баярласнаа илэрхийлэхийг хүсвэл найрсаг хандахад л болно.