Олны танил хүмүүсийн өмссөн хувцас, гуталыг хараад яг үүнийг л авах юмсан гэж та хүсэж байсан уу? Хэрвээ тийм бол таны хүслийг гүйцэлдүүлж өгөх нэгэн аппликейшн гарчээ.
Screenshop аппликейшн таны хүссэн хувцасыг олоход тусална.

Дэлгүүр хэсэх эсвэл сайтаар хүссэн хувцсаа олдог үе өнгөрчээ. ScreenShop аппликейшн нь хиймэл оюун ухаан ашиглан таны авахыг хүссэн хувцасны зургийг ашиглан төстэй хувцас зарж буй дэлгүүрүүдийг санал болгодог байна. Уг аппликейшныг бүтээгчид “Бид компьютер танин мэдэхүйн салбарт том дэвшил гаргаж, илүү үнэлэмж бүхий шинэ алгоритм, систем зохиохоор ажиллаж байна” хэмээжээ.
Алдартнуудын өмссөн хээнцэр хувцаснуудыг хамгийн хямдаар авах боломж

Хэрхэн ашиглах вэ? ScreenShop аппликейшнд хувцасныхаа зургийг оруулснаар хиймэл оюун ухаан танд боломжтой хувилбарууд болон хамгийн хямд үнээр зарж буй дэлгүүрүүдийн хаяг байршил зэрэг мэдээллийг өгдөг байна.
Уг аппликейшнтэй Ким Кардашиан хамтран ажиллажээ.

Ким Кардашиан ажиллах болсон шалгаанаа ийнхүү тайлбарлажээ. “Өмнө нь харж байгаагүй шинэлэг зүйлд цагаа зарцуулах сонирхолтой байсан” би хүмүүсийн дэлгүүр хэсэх цагийг хэмнэх эрмэлзэлтэй явдаг байсан гэжээ. Мөн хүссэн зургаа оруулаад хэдхэн секундын дотор хүссэн хувцсаа худалдаж авах боломжтой болж байгаа нь гайхалтай хэрэг хэмээн бодож байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн цаашдын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой байгаа болохоор олон байгууллагатай хамтран ажиллаж томчууд, хүүхдүүдийн дэлгүүрүүдтэй хамтарч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа дуулгажээ.
Хэрэглэгчийн хүсэлд бүрэн нийцнэ.

Цахим дэлгүүр ихсэхийн хэрээр олон хэрэглэгчид ийм аппликейшн гараасай гэж хүсэлтүүд ирүүлсэн байдаг. Цаашдаа энэ аппликейшн олон хүмүүсийн цаг, мөнгийг хэмнэх бөгөөд шинэ үеийн цахим дэлгүүрийн эхлэл юм.
Та юу гэж бодож байна? Ирээдүйд бүх цахим дэлгүүрүүд хиймэл оюун ухаантай болох болов уу?